Массачусетсийн Технологийн Институт нь Кембридж хотын Массачусетс-д суурилсан бие даасан хувийн судалгааны их сургууль юм.
1861 онд байгуулагдсан, тус сургууль нь “‘Шинжлэх ухаан, технологи болон бусад салбаруудад улсдаа төдийгүй дэлхийд хувь нэмэр болохуйц мэдлэгийг оюутнууддаа түгээхийг”-ийг зорьдог. Уг сургуулийн уриа болох Mens et Manus нь “Ухаан ба Гар” хэмээн орчуулагддаг байна.
Тус сургууль нь 85 Нобелийн Шагналтан, 58 Үндэсний Шинжлэх Ухааны Медалийн ялагч болон 45 МакАртурын Судлаачдыг төрүүлсэн байна. Мөн түүнчлэн НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан нь хүндэт төгсөгчдийнх нь нэг билээ.
Массачусетсийн Технологийн Институтийн нэр дээрх шинжлэх ухааны нээлтүүд болон технологийн ололт дэвшлүүдэд анхны пенициллины синтез, радиолокацын хөгжил, кваркийн нээлт ба тоон системийн өгөгдөлтэй компьютеруудын эх үүсвэр компьютерын санах ойг бүтээсэн ололтууд ордог юм.
Одоогийн байдлаар уг их сургууль нь архитектур болон төлөвлөлт, инженерчлэл, хүмүүнлэгийн ухаан, урлаг ба нийгмийн ухаан, менежмент болон шинжлэх ухаан гэсэн сургуулиудад хуваагддаг байна.
Тухайн их сургууль нь одоогоор 1,000 гаруй ажилчид болон 11,000 гаруй бакалавр, магистрын зэргээр суралцагчдын хувьд гэр нь болдог юм. Одоогийн Массачусетсийн Технологийн Институтын судалгааны газруудад тоон системийн судлал, тогтвортой эрчим хүч, Биг Дата, хүний эрүүл мэнд болон өөр олон газрууд багтдаг байна.
Шинэчлэл болон хувиараа шинээр бизнес эрхлэхийг тодотгохоос гадна тус их сургууль нь өөр өөр төрлийн хүмүүсээс бүрдсэн эрч хүчээр бялхсан их сургуулийн орчинг дэмждэг юм. Уг их сургууль нь Кембриджийн 168 акр газрыг эзлэдэг ба 18 оюутны байр, 26 акр тоглоомын талбай, 20 цэцэрлэг болон ногоон байгууламжууд, 100-аас их нийтийн урлагийн бүтээлүүдтэй билээ.
Нийт төгсөгчдөөс одоо идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж буй 30,000 гариу компаниуд үүсгэн байгуулж, 4.6 сая ажлын байр бий болгочихоод байгаа ба жилд ойролцоогоор 1.9 их наяд доллар орлогыг олдог байна.
Бүгдийг нь нэгтгэвэл ‘MIT Үндэс’ нь дэлхийн 10 дахь том эдийн засагтай тэнцүү хэмээжтэй.