Events

"АМЕРИКТ СУРАХ 5 АЛХАМ" ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо буюу MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрөөс Америкт суралцах хүсэл мөрөөдөлтэй, АНУ-ын их дээд сургуульд материалаа илгээж элсэн суралцахаар зорьж буй ахлах ангийн сурагчдад зориулан Америкт сурахтай холбоотой цогц мэдээллийг агуулсан "Америкт Суралцах 5 Алхам" 2 долоо хоногийн ээлжит цахим хөтөлбөрөө зарлаж байна.

Хөтөлбөрт тавигдах шаардлагууд: 

  • Ахлах ангийн 9-12 дугаар ангийн эсвэл GAP year авсан сурагч байх
  • АНУ-ын их дээд сургуульд өргөдөл гаргах зорилго тавьсан байх
  • 2 долоо хоногийн турш 11/8-11/19 хүртэл, долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагийн 15:00-16:30 цагийн хооронд цахимаар сургалтад хамрагдах боломжтой байх
  • Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх
  • Хөтөлбөрийн өргөдлийн маягтыг бүрэн бөглөсөн байх

Хөтөлбөрийн өргөдлийн маягтыг энд дарж бөглөнө үү. 

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2021 оны 11 сарын 3 өдрийн 23:59 цагт

Жич: Энэхүү хөтөлбөрт ердөө 25 сурагч шалгаруулах тул та өргөдлийн маягтыг анхааралтай уншиж, үнэн зөв бүрэн бөглөх шаардлагатайг анхаарна уу. Шалгарсан оролцогчидод хөтөлбөр 100% үнэ төлбөргүй юм. 


Танд амжилт хүсье!

  Лавлах утас: 70174414