Анх 1885 онд худалдаа арилжааны сургууль байсан Жоржиа Технологийн Институт (Жоржиа Тек) нь дэлхийн тэргүүлэгч технологи ба шинжлэх ухааны судалгааны институтуудын нэг билээ. Тек. Ко нь тус их сургуулийг ‘дэлхийн технологийг өөрчлөх хамгийн сайн бэлтгэлтэй төгсөгчид’-тэй Хойд Америкийн шилдэг нийтийн их сургуулиудын нэгээр тодруулсан ба Ю.Эс. Ньюс Репорт нь мөн адил уг их сургуулийг Хойд Америкийн шилдэг 10 их сургуулиудын нэгээр тодруулжээ. Мөн түүнчлэн Жоржиа Тек нь хамгийн их эмэгтэй инженерүүдийг бэлтгэдэг их сургууль юм.
Тус их сургуулийн Дизайн, Тооцоолол, Инженерчлэл, Шинжлэх ухаан, Бизнесийн Шеллер Коллеж болон Иван Аллен Ерөнхий Эрдмийн Хичээлүүдийн Коллежид нийт 21,500 оюутнууд суралцдаг байна. Уг их сургууль нь хичээл хоорондын судалгаа шинжилгээнүүд явуулдаг 100-с олон төвүүдтэй бөгөөд эдгээр газрууд нь орчин үеийн шинэлэг арга хэрэглэдэг ба бизнес, аж үйлдвэрлэл, засгийн газартай хамтран ажиллан бат бөх холбоог үүсгэхийг эрмэлздэг байна. Оюутнуудын удирдлага дор байдаг 3,000 квадрат фут чөлөөт орон зай болох тус их сургуулийн Бүтээлийн Студи нь оюутнуудад хамтын ажиллагааг голлосон орчинд шинэ санаануудыг бүтээн, анхны туршилтын загваруудаа сайжруулах асар том боломжийг өгдөг юм.
Жоржиа Тек нь Атлантагийн Мидтаун дүүрэгт байрлалтай хотын зүрхэн хэсэгт оршдог, хоёр талдаа мододтой сэтгэл татам 400 акр газрыг эзэлдэг их сургуулийн байртай билээ. Үүнээс гадна сургууль тус бүр дотроо 20 спорт, их сургууль даяараа 43 спортын төрлүүдтэй, их сургуулийн зан заншилтай ба ойролцоогоор 400 оюутнуудын клубүүдтэй цоглог уур амьсгалтай юм.
Атланта нь маш том чухал хот учир оюутнууд олон төрлийн соёлын газруудад очих, эдийн засгийн болон амралт зугаалгын газруудаар зочлох боломжтой байдаг билээ. Тухайн хот нь Мартин Лютер Кинг Жр.-н төрсөн газар хэмээн алдаршсан ба Атланта хот нь Америкийн Хүний Эрхийн Төлөөх Хөдөлгөөнд маш том хувь нэмэр оруулж байжээ. 1961 онд тус их сургууль нь Африк-Америкчуудыг ямар ч шүүхийн танхимаар оруулалгүйгээр элсэн суралцуулж эхэлсэн Гүн Өмнөдийн хамгийн анхны их сургууль болсон бөгөөд эмэгтэй оюутнууд анх 1952 онд тус их сургуульд элсэх эрхтэй болж байжээ.
Нийгмийн үйлчилгээний төслүүдэд оролцох болон өндөр цалинтай ажилтай болоход хэрэгцээтэй ур чадваруудыг хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй оюутнуудад зориулсан мэргэжлийн сургалтуудыг Жоржиа Текд заадаг байна. Энэхүү их сургуулийн Мэргэжлийн Сонголт болон Хөгжлийн Төв нь улсдаа хамгийн шилдэг ажил мэргэжлийн тал дээр дэмжлэг үзүүлдэг оффисуудын нэг юм.