1958 онд үүсгэн байгуулагдсан Энэтхэгийн Технологийн Институт Бомбей нь гадаад туслалцаа буюу тэр үеийн Советын Холбооноос ирсэн Юнескогийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан анхны технологийн институт билээ.
Технологийн институтүүд нь парламентуудаар ‘үндэсний чухал институтууд’ хэмээн 1961 онд тунхаглагдсан ба энэ цаг үеэс хойш тэдгээрийн нэр хүнд өссөөр иржээ. Үүний нэгэн жишээ бол өнөөдөр АйАйТи Бомбей дэлхийн шилдэг технологийн их сургуулиудын нэгд тооцогддог явдал юм.
Инженерчлэлийн сургалт болон судалгаагаараа дэлхий дахинд тэргүүлэгч хэмээн танигдсан АйАйТиБи нь гайхамшигтай их оюутнуудтай ба 42,000 гаруй Энэтхэгийн шилдэг инженер болон шинжлэх ухаанчдыг төгсгөсөн байна. Энэ мэтчилэн тус их сургууль нь өөрийн бакалаврын, мастерын, докторын зэргийн хөтөлбөрүүд болон олон улсад хүндлэгдсэн багш ажилчдаараа улсынхаа шилдгийн шилдэг оюутнуудыг соронзон мэт татдаг билээ.
Уг их сургуулийн алдартай ажилчдын тоонд онолын физикч Дипан Гхош, компьютерын шинжлэх ухаанч НК Наик болон математикч Манохар Вартак нар ордог байна. Судалгаа шинжилгээний ажлуудыг тодотгон үзэж боловсролын хөтөлбөрүүдээ баяжуулахын төлөө АйАйТи Бомбей нь үндэсний болон олон улсын бусад их сургуулиудтай бат бөх холбоог бий болгохын зэрэгцээ боловсролын зэрэг дээшлүүлэх болон холын зайн хөтөлбөрүүдээр дамжуулан олон шинэлэг богино хугацааны сургалтуудыг санал болгодог байна.
Мумбай-н хойд захад байдаг Повайд байрлалтай тус их сургуулийн оршин суугчид Энэтхэгийн хамгийн завгүй эдийн засгийн нийслэлтэй ойролцоо байдаг хэдий ч уг их сургууль нь өөрийн байгалийн гоо үзэсгэлэнгээрээ алдартай билээ. Тухайн их сургууль нь цоохор ирвэснүүд, хар ирвэснүүд болон бусад зэрлэг амьтадтай Санжэй Ганди Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнтэй ойролцоо амьдардаг тул зарим үед эдгээр амьтад нь их сургууль руу хадууран ордог байна. Тус институт нь барилга дотроо хоолны газар, спорт болон бусад цагийг зугаатай өнгөрүүлэхэд зориулагдсан газруудтай бүрэн тоноглогдсон 15 дотуур байрнуудтай билээ.
1998 оноос зохион байгуулагдаж эхэлсэн Азийн хамгийн том шинжлэх ухаан болон технологийн наадам Текфест зэрэг тус их сургуулийн жил бүр зохион байгуулагддаг олон урлаг, шинжлэх ухаан, технологи болон соёлын наадмууд нь маш нэр хүндтэй билээ.
Жил бүр зохион байгуулагддаг Мүүд Индиго соёлын өдөрлөг нь нөлөө бүхий илтгэгчидийг татдаг Азийн хамгийн том соёлын наадам билээ.