Events

"Enrichment-II" EБС-ийн Англи хэлний багш нарт зориулсан үндэсний хөтөлбөрийн финалын шатанд оролцох TOP-30 багш тодорлоо

Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA)-с санаачлан EducationUSA Mongolia хөтөлбөр, Лингорс,  Xreading цахим номын сангийн Монгол дахь төлөөлөгч байгууллага болон АНУ-ын Элчин сайдын яам, Spirit of America хамтран улсын болон хувийн бүх Ерөнхий боловсролын сургуулийн Англи хэлний багш нарт зориулан "ENRICHMENT-II" хөтөлбөрийг 2021 онд хоёрдахь удаагаа амжилттай зохион байгуулж байна. 

2020 онд зохион байгуулсан "Enrichment-I" хөтөлбөрт 500 Англи хэлний багш шалгаран оролцож ТОП-20 багш шалгарч байсан бол 2021 онд "Enrichment-II" хөтөлбөрт Монгол улсын өнцөг булан бүрээс Ерөнхий боловсролын сургуулийн Англи хэлний 1000 багш шалгарч оролцсон нь энэхүү хөтөлбөр ямар өргөн цар хүрээнтэй зохион байгуулагдсаныг харуулж байна. 

Enrichment-II хөтөлбөр 3 үе шаттай зохион байгуулагдсан ба хөтөлбөрийн эхний үе шатууд дараах хуваарийн дагуу явагдлаа: 

1-р шат: Уншлагын Марафон  (5-р сарын 24-ны өдрөөс 6-р сарын 15 өдөр хүртэл) 3 долоо хоног  

2-р шат: Massive Online Open Courses (MOOC) сургалтууд (6-р сарын 15-ны өдрөөс 7-р сарын 25 өдөр хүртэл)  

Ийнхүү хоёр сарын турш үргэлжилсэн Enrichment-II хөтөлбөрийн 1 болон 2-р шатны дүнг нэгтгэж 1000 багшаас гүйцэтгэлээрээ шалгарч, финалын шатанд оролцох эрх авсан шилдэг 30 багш өнөөдөр тодорлоо.

  • Хөтөлбөрийг манлайлж буй шилдэг 30 багш нарын мэдээлэлтэй танилцана уу.

1000 Англи хэлний багшийг манлайлан хөтөлбөрийн финалын шатанд оролцохоор шалгарсан ТОП-30 багш хөтөлбөрийн 3-р шатанд "Америкт суралцах 5 алхам" болон хувь хүний хөгжлийн сургалтуудад хамрагдана. 

Финалын шат 8-р сарын 2-ны өдрөөс 25 өдөр хүртэл үргэлжлэх ба тухайн хугацаанд сорил даалгавруудыг амжилттай гүйцэтгэж сургалтуудад хамрагдсанаар Enrichment-II хөтөлбөрийн үндэсний ялагч "ТОП" багш нараар шалгарах юм.

Хөтөлбөрийн нэг болон хоёр шатны болзол хангасан нийт багш нарт Лингорс байгууллагын зүгээс сертификат олгоно. 

Хөтөлбөрийн шагнал: 

  • Топ 30 багш: АНУ-ын Элчин Сайдын Яам, Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA), EducationUSA Mongolia хөтөлбөр, Лингорс, Xreading цахим номын сангийн хамтарсан ТОП багшийн Сертификат, Цахим ном унших зориулалт бүхий Kindle, Англи хэлний стандарт шалгалтуудын номын багц

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах дугаараас лавлана уу.
MASA & EducationUSA Mongolia: 70174414
Lingors: 7505 9025