Events

"COLLEGE ESSAY CONSULTATION PROGRAM-2021" бүртгэл эхэллээ

Та АНУ-ын их дээд сургуульд материал илгээхээр эсээгээ бичиж, эсээндээ хэнээс зөвлөгөө авахаа мэдэхгүй будлиж явна уу. Тэгвэл анхаарлаа нааш нь хандуулаарай!

MASA   буюу Америкт төгсөгчдийн холбоо, EducationUSA   Mongolia  хөтөлбөр  хамтран   АНУ-ын   их,   дээд сургуульд элсэхээр бэлдэж буй элсэгч нартаа зориулан үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх  “College Essay Consultation Program-2021”-г хоёр дахь жилдээ цахимаар зохион байгуулах гэж байна. 

КОВИД-19 цар тахлын эдгээр өдрүүдэд өөрсдийн эсээгээ хэнээр, хэрхэн хянуулж зөвлөгөө авах вэ гэж сандрах хэрэггүй боллоо.  

Хөтөлбөрт эсээгээ 2021 оны 10 сарын 29-с  11-р сарын 7-ны 23:59 минут хүртэл онлайнаар илгээгээрэй.

Америкт төгсөгчид таны эсээг уншаад 2021 оны 11 сарын 13, 20, 27 болон 12-р сарын 4 өдрүүдэд эссе тус бүрд зөвлөгөө өгөх үйл ажиллагааг тус бүр зохион байгуулах юм. 

Хөтөлбөрт эсээгээ амжиж ирүүлсэн оролцогч нарыг бид эсээнд зөвлөгөө өгөх Америкт төгсөгчидтэй холбох төдийгүй Америкт төгсөгчдийн эсээгээ амжилттай бичиж АНУ-ын их дээд сургуульд тэнцсэн туршлагаас нь  хуваалцах боломжтой юм. 

Хөтөлбөрт хэрхэн бүртгүүлэх вэ? 

Эсээндээ зөвлөгөө авахыг хүсвэл энд дарж бүртгэлийн мэдээллийг бөглөөд эсээгээ хамт илгээнэ үү.  

Жич: Энэхүү маягтыг бөглөснөөр та хүлээлгийн жагсаалтад орох ба дарааллын дагуу таны эссенд зөвлөгөө өгнө. 7 хоног бүр бид эссендээ зөвлөгөө авах хүсэлтэй хүмүүсийн эссег хамгийн сүүлийн байдлаар дахин хүлээн авах тул энэхүү маягтыг бөглөсөн 1 оролцогч өөр Америкт төгсөгчдөөс зөвлөгөө авах давуу эрхтэй болж буй юм. 

Танд амжилт хүсье.