Events

"ЕБС-ИЙН АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ НАРТ ЗОРИУЛСАН ENRICHMENT-2022" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ФИНАЛИСТУУД ТОДОРЛОО

Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA), EducationUSA Mongolia хөтөлбөр, Лингорс, Xreading цахим номын сангийн Монгол дахь төлөөлөгч байгууллага болон АНУ-ын Элчин сайдын яам, Spirit of America хамтран улсын болон хувийн бүх "Ерөнхий боловсролын сургуулийн Англи хэлний багш нарт зориулсан ENRICHMENT-III" хөтөлбөрийг  2022 онд 3 дах жилдээ зохион байгуулж байна. Тус хөтөлбөрийн нэгдүгээр шатны хаалт 2022 оны 7 дугаар сарын 7-нд болж финалистуудаа зарлалаа.

Тус хөтөлбөрт Монгол орны 21 аймаг 9 дүүргээс нийт 650 ЕБС-ийн Англи хэлний багш шалгаран оролцож нэгдүгээр шатанд "Уншлагын Марафон" болон "MOOCs"-д хамрагдаж өрсөлдсөнөөс 176 багш MOOCs-ийн 2 сургалтад хамрагдаж, Уншлагын Марафоны болзол хангаж амжилттай бариандаа оржээ. Энэхүү хөтөлбөрт оролцсон нийт багш нарын 53,2% Enrichment хөтөлбөрт анх удаа хамрагдаж байгаа ба 43,5% нь 11 буюу түүнээс дээш жил ажилласан туршлагатай байна. 

Хөтөлбөрийн нэгдүгээр шатны болзлоо хангасан нийт багш нартаа баяр хүргэе. Хөтөлбөрийн нэгдүгээр шатыг тэргүүлж финалын шатанд шалгарсан 40 багш хөтөлбөрөө үргэлжлүүлж тусгайлан бэлтгэсэн 2 долоо хоногийн сургалтад хамрагдаж сорилууд биелүүлснээр хөтөлбөрийн үндэсний ялагч ТОП багш болох боломжтой юм. 

Тус хөтөлбөрийг Сүхбаатар дүүргийн Монгол 3-р сургуулийн багш Д.Амарбаясгалан манлайлсан юм.

Хөтөлбөрийн финалын шатанд шалгарсан шилдэг 40 багшийг танилцуулж байна.



Үндэсний хөтөлбөрт нийт багш нараа манлайлсан багш нартаа баяр хүргэе!