Events

Enrichment Хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа боллоо

MASA, EducationUSA Mongolia хөтөлбөр, Lingors, "Зөв Тусгал" гадаад хэлний багш нарын холбоо, Монголын хил хязгааргүй уншигчдын холбоо хамтран үндэстний хэмжээний хоёр сар үргэлжилсэн онлайн ENRICHMENT хөтөлбөрийг ЕБС-ийн 500 Англи хэлний багш нарт зориулан хэрэгжүүллээ. 

Тус хөтөлбөрт Монгол орны өнцөг булан бүрээс 615 багш өргөдөл гаргаснаас Улаанбаатар хот болон 21 аймгаас нийт 500 багш эхний шатанд шалгарч 3 долоо хоногийн хугацаанд уншлагын марафонд оролцсон. Харин 2-р шатанд шалгарсан ТОП-20 багшид "Америкт Сурах 5 Алхам" сургалтыг тусгай хөтөлбөрөөр бэлтгэн Пүрэв гараг бүр хүргэсэн бол нийт 500 багшид зориулан  нээлттэй лекц, сургалтуудыг Мягмар гараг бүр онлайнаар зохион байгуулсан байна. 

ТОП-20 багшийн талаарх зарим статистиктай танилцана уу. 

Тус хөтөлбөрийн сургалтууд 2020 оны 11 сарын 10-наас 12 сарын 10-н хүртэл үргэлжилсэн бөгөөд нийтдээ 20 өөр сэдвийн сургалтууд зохион байгуулжээ. Түүнчлэн хөтөлбөрийн сургалтуудад 15 зочин илтгэгч оролцож багш нарт нэн шаардлагатай мэдээллийг өгсөн бол МАSA-ны 6 эсээны зөвлөгч оролцож багш нарын тодорхойлох захидал болон эсээнд зөвлөгөө өгсөн юм. 

           

Монголд анх удаа 2 сарын турш 500 Англи хэлний багшийг хамарсан ENRICHMENT хөтөлбөрийн онлайн хаалтын үйл ажиллагаа 2020 оны 12 сарын 10-нд зохион байгуулагдлаа. Тус хаалтын ажиллагаанд АНУ-ын ЭСЯ-ны төлөөллүүд, хамтрагч байгууллагууд болон шилдэг багш нар урилгаар оролцсон юм. 

Хөтөлбөрт идэвхтэй оролцсон нийт багш нартаа болон хамтран ажилласан байгууллагуудад Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо болон EducationUSA Mongolia хөтөлбөрийн зүгээс талархлаа илэрхийлье.