universities

Davidson College

Дэвидсон Коллеж нь Хойд Каролинагийн Дэвидсон дахь маш өндөр сонгон шалгаруулалттай, нэр хүндтэй, ерөнхий эрдмийн хичээлүүдийн коллеж билээ. Тус их сургуулийг Кристийн шашны бүлэг хүмүүс 1837 онд үүсгэн байгуулжээ. Уг их сургуулийн дүрмэнд оюутнуудынхаа энэрэнгүй сэтгэл, бүтээлч сэтгэлгээ, уян хатан чанар болон зоригтой байдлууд нь тус их сургуулийн дэмжих ёстой гол зан чанарууд юм. Тухайн Коллеж нь Африкийн судлал, урлаг, биологи, хими, Герман судлал, түүх, хичээл хоорондын судлал, физик, улс төрийн шинжлэх ухаан, сэтгэл зүй, театр болон бусад олон төрлийн өргөн сонголт бүхий хөтөлбөрүүдтэй билээ. Бүх ангиудын 70 хувьд нь 20-с бага оюутнууд суралцдаг байна.

Мөн түүнчлэн Дэвидсон Коллеж нь биеийн тамираараа маш чадварлаг билээ. Оюутнуудын 25 хувь нь ЭнСиЭйЭй-н биеийн тамирын Ангилал I-д 21 төрлийн спортоор өрсөлддөг байна. Дэвидсонд теннис, сагсан бөмбөг, хөл бөмбөг, бейсбол, голф, усан сэлэлт болон шумбалт, барилдаан, гар бөмбөг, талбайн хоккей, хөнгөн атлетик, лакросс болон сокерын спортуудад бэлтгэдэг юм. Коллежийн суралцагчдын ойролцоогоор 80 хувь нь Дэвидсонд өнгөрөөх хугацааныхаа турш гадаадад сурч эсвэл ажилладаг билээ.

Шарлотоос хойшоо 19 милийн зайд байрладаг 665 акр газар болон 110 акр нууртай их сургуулийн байранд ихэнх оюутнууд амьдардаг байна. Тэд 200 гаруй урлаг ба соёл, спорт, улс төр, нийгмийн үйл ажиллагаа, уян хатан ба олон талт шинж чанар болон нийгэмлэг эсвэл холбооны байгууллагуудад оролцдог байна. Оюутнуудын дөрөвний нэг нь өнгөт арьстай оюутнууд байдаг байна.

Тухайн их сургуулийн нэр хүндтэй төгсөгчдийн тоонд АНУ-н ерөнхийлөгч асан Вүүдров Вилсон, зохиолч Патришиа Корнвел, Демократ улс төрч Энтони Фокс, яруу найрагч Чарльз Врайт, Вашингтоны Спокан хотын дарга асан Мэри Вернер, Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин Стефен Карри, Атланта дахь Агнес Скотт Коллежийн Захирал Элизабет Кисс болон бусад олон агуу хүмүүс ордог байна.