universities

Delft University of Technology (TU Delft)

Делфт Технологийн Их Сургуулийн (ТЮ Делфт) түүх 1842 онд Недерландын Хаан Виллем II Эрхэм Дээдсийн Академийг үүсгэн байгуулагдсанаас эхэлсэн билээ. 1986 онд тус сургууль нь их сургуулийн зэргийг хүртсэн бөгөөд өнөөдөр Делфт Технологийн Их Сургууль нь Недэрланд дахь хамгийн том ба урт түүхтэй их сургууль юм.

16,000 оюутнуудад гэр нь болдог ба гадаад оюутан ихтэй сургууль юм. Тухайн их сургууль нь найман салбарт хуваарилагддаг ба 14 бакалаврын хөтөлбөрүүд болон 30 гаруй дизайн, инженерчлэл, шинжлэх ухааны магистрын зэргийн хөтөлбөрүүдтэй юм. Бүх магистрын зэргийн хөтөлбөрүүд нь англи хэл дээр заагддаг ч ихэнх бакалаврын зэргийн хичээлүүд нь Голланд хэл дээр ордог байна.

ТЮ Делфт нь олон улсын дүр төрхтэй асуудлыг багийн ажиллагаагаар шийдэхийг эрмэлздэг шинийг санаачлагч, бүтээлч их сургууль гэдгээрээ бахархдаг.

Аж үйлдвэр, улс төр, худалдааны нийгэмлэгийн салбарын болон олон тооны бусад их сургуулиудтай нарийн төлөвлөгөөтэйгөөр хамтран ажиллахыг эрмэлздэг ТЮ Делфтийн заах арга барил нь оюутнуудаа дэлхийн хэмжээний газарт технологийн бэлтгэл, задлан шинжлэх чадвар болон шүүн тунгаах сэтгэлгээгээ хөгжүүлэх дадлагыг хангахад голчлон анхаардаг байна.

Тус их сургуулийн зэрэг олгодог хөтөлбөрүүд нь оюутнуудаа дадлагын ажил болон судалгааны ажлыг явуулахыг зөвшөөрдөг учир суралцагчдаа ирээдүйн ажлын талбарт туршлагатай болгодог юм. Оюутнууд нь нарны эрчим хүчээр ажилладаг машин, тэмээлзгэнийн дүрстэй нисдэг робот болон машины хуучин дугуйг дахин боловсруулан бүтээсэн углаашнуудыг зохион бүтээсэн төслүүдийг хариуцаж байжээ.

Уг их сургууль нь спорт болон бүтээлч мэргэжлийн чиглэлүүдийг Спорт ба Соёлын Төвөөрөө дамжуулан заадаг байна. Мөн түүнчлэн тус сургуулийн хичээлийн хөтөлбөр бүр нь оюутнууддаа суралцах аялал болон бусад үйл ажиллагаануудад оролцох боломжтой сургалтын холбоотой билээ.

ТЮ Делфтийн төгсөгчдийн холбоо нь 50,000-с олон гишүүдтэй бөгөөд тэдгээр хүмүүс нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн иргэд байдаг юм. Гурван Нобелийн Шагналтнууд болох химийн салбарт агуу их хувь нэмэр оруулсан Жакобус Хенрикус ван ‘т Хофф болон физикийн агуу их мэдлэгээрээ тус шагналыг авсан Хейке Камерлинг Оннес ба Симон ван дер Мер нар нь тус их сургуультай холбоотой хэмээжээ.

Роттердам болон Хаагын дунд байрлах усан сувгаар хүрээлэгдсэн Делфт хот нь оюутнуудын хот юм. Түүний түүхэн төв нь дундад зууны үеэс эхлэлтэй ба өмнө нь Оранжийн Эрхэм Дээдсийн Харш байжээ.