1865 онд үүсгэн байгуулагдсан Корнелл Их Сургууль нь “мэдлэгийг олж нээх, хадгалж үлдээх, бусдад түгээх” зорилготой хувийн Айви Лийгийн их сургууль юм. Анх улсаас үнэгүй газар хүртэж байсан ба хувийн хөрөнгө оруулалттай Корнелл нь дэлхий даяар зургаан газарт тархсан юм. Түүний үндсэн их сургуулийн байр нь Нью Йоркийн Итакад байрладаг ба Хуруун Голын хэсгийн 2,300 акр талбайг эзэлдэг билээ. Тус их сургууль нь асар том газар нутгийг эзэлдэг тул оюутнууд нь их сургуулийнхаа хилийг давалгүйгээр явган аялалд гарч болдог байна.
Мөн түүнчлэн Нью Йоркд анагаах ухааны сургууль, Ромд урлаг, архитектур болон хот төлөвлөлтийг заадаг хэсэг, Вашингтон ДиСи дахь оюутнуудад зориулсан ажлын туршлага бий болгох төв, Катарын Доха Боловсролын Хот дахь анагаахын коллежтой билээ. Корнеллын төгсөгчид болон ажилчдын дунд 45 Нобелийн шагналтнууд байдаг байна. Бусад нэр хүндтэй төгсөгчдийн тоонд Тайванийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Цай Инг-вен, Хуэй Левис хамтлаг болон Ньювс-н гоцлол дуучин нар бантдаг байна.
Тухайн их сургууль нь оюутнуудынхаа уламжлалыг хүндэтгэн дэмждэг бөгөөд тэдгээрийн нэг бол Луун Өдөр юм. Жил бүрийн гурав дугаар сарын сүүлээр зохион байгуулагддаг тус өдөр Архитектур, Урлаг болон Төлөвлөлтийн Коллежийн нэгдүгээр курсийн оюутнууд аварга том лууг их сургууль даяар үзүүлдэг байна. Түүний дараагаар тэдний өрсөлдөгчид болох Инженерчлэлийн Коллежийн оюутнууд лууг Корнеллын Урлагийн Талбайд шатаадаг байна. Уг заншил нь 1901 оны архитектурын ангийн хөгжилтэй тоглоомоос сэдэвлэсэн бөгөөд уг үйлийг 1950-иад оны оюутнууд албан ёсны үйл ажиллагаа болгожээ.
Өдөр бүр “хонх хөглөлтийн мастерууд”-р тоглогддог Корнелл Хонхны Хөг үзүүлбэр нь 1868 оноос эхлэн Корнеллын нээлтийн үйл ажиллагааны уламжлалаар одоог хүртэл хадгалагдан иржээ. Хонх хөглөлтийн мастерууд нь хонх тоглож байсан ямарваа нэгэн туршлага шаардлагагүй боловч тэдгээр хүмүүсийг 10 долоо хоногийн урт хугацаатай ширүүн өрсөлдөөнөөр сонгон шалгаруулдаг юм. 161 шатыг давсны дараа түүхэн МакГрав Цамхагийн орой дээр байрлах хонхнууд дээр очин Шюбертаас эхлэн Бийтлс хүртэл хөгжимчдийн 2,500 төрлийн дуунуудаас хонх хөглөлтийн мастерууд нь тоглодог байна.