universities

Brown University


1764 онд үүсгэн байгуулагдсан Брауны Их Сургууль нь АНУ-н долоо дахь хамгийн урт түүхтэй их сургууль бөгөөд хамгийн нэр хүндтэй дээд боловсролын институтүүдийн нэг билээ. Тус сургууль нь Айви Лийгийн анхны бүх төрлийн шүтлэгтэй оюутнуудыг хүлээн авах гишүүн их сургууль ба энэхүү нээлттэй байдал нь тус их сургуулийн бахархал болсон юм.

Анх Род Айлендын Коллеж хэмээх нэртэй байсан Брауны анх Варрен, Род Айландад байсан ба үүний дараа 1770 онд мужийн нийслэл хот Провиденсийг дээрээс нь харж болох Коллеж Хилл хэмээх газар шинээр байршжээ. 34 жилийн дараа тус их сургуульд 5,000 долларын хандив өгсөн төгсөгч ба Провиденсийн тэргүүлэгч бизнесмен Николас Брауныг хүндэтгэн их сургуулийнхаа нэрийг түүний нэрээр өөрчилжээ.

Өнөөдрийн үзэсгэлэнт их сургуулийн газар нь Провиденс хотын төвөөс холгүй зайд 150 акр талбайд орших 230 барилга байгууламжуудаас тогтдог юм. Мөн түүнчлэн оюутнууд их сургуультай ойр байрлах Таер Гудамж, Викенден Гудамж болон Вэйланд Талбайд дэлгүүр хэсэн, хоол идэцгээж цагийг зугаатай өнгөрүүлдэг байна.

Тус их сургуулийн спортын багууд “Брауны Баавгайнууд” хэмээх нэрийн дор тоглодог юм. Род Айлендын амбан захирагч болон АНУ-н сенатын гишүүн асан Фрэнцис Грийн нь Брауны баавгай хэмээх нэршлийг анх тус сургуулийн маскот буюу таних тэмдгийг нь болгожээ. Өнөөдрийг хүртэл Бруно хэмээх бор баавгай нь тухайн их сургуулийн гол дэмжигч хэвээр байгаа билээ.

Брауныг тодорхойлох бусдаас онцгой болгодог шинж чанар нь түүний сургалтын чанарт маш ихээр нөлөөлсөн “Браун Хөтөлбөр” юм. Тухайн их сургуулийн дөрөв дэх захирал болох Фрэнсис Вайлендын оюутнуудад “өөрийн сонгосон зүйлээ, зөвхөн өөрийн сонгосноо л, өөрийн сонгосноос бусдыг нь огт сурахгүй байх” эрх чөлөөг өгөх хэрэгтэй хэмээх үзэл бодлоос нь энэхүү хөтөлбөр үүсэн бий болжээ. Уг “Чөлөөтэй Хичээл Сонголт” нь 1970 онд хэрэгжиж эхлэн оюутнуудыг “ерөнхий эрдмийн боловсрол” хэмээх сонголтод баригдахын оронд өөрсдийн сургалтын хөтөлбөрөө зохицуулан бүтээхийг зөвшөөрдөг байна. Энэ нь Броуны оюутан байх хугацаанд хуримтлах туршлагыг бусдад тодорхойлсоор иржээ.

Сургалтаас гадна Броун бол судалгаа шинжилгээний институт билээ. Тус их сургуулийн төгсөгчдийн тоонд Нобелийн шагналтнууд болох физиологи болон анагаахын чиглэлээр хүртсэн Крейг Си. Мелло, энх тайвны ялагч Жерри Вайт болон тус их сургуулийн одоогийн ажилчин Леон Куупер нар ордог юм. Мөн түүнчлэн Фийлд Медаль хүртэж байсан Дэвид Мумфорд нь тус сургуулийн хэрэглээний математик заадаг гавьяат багш билээ.Брауны сурагчдын бүрэлдэхүүн нь янз бүрийн амьдралыг туулсан төгсөгчидөөс нь харж болно. Америкийн боловсролын загалмайлсан эцэг Хорэйс Манн, Оффис цувралын од Жон Красинскигаас эхлүүлэн Грек болон Дани улсын Гүнж Теодора ба сайхан сэтгэлт бусдыг ивээгч Жон Ди. Рокфеллер нарыг харвал тус их сургуулийн хүмүүс ямар их ялгаатай өөр болохыг харж болно. Харри Поттер цувралын Хермони Грэнжерийн дүрд тоглосон Эмма Ватсон нь Оксфордын Их Сургуулиас шилжин Броуны Их Сургуулийг 2014 онд төгсжээ.