universities

Boston University

Бостоны Их Сургууль нь нэгэн үзэсгэлэнтэй хотын зүрхэнд байрладаг байна.

Уг их сургууль нь 100-с олон дээд боловсролын байгууллагуудын гэр болсон Бостоны онцгой нэгэн хэсэгт байрладаг билээ. Мөн 130-с гаруй улсаас ирсэн 32,500 бакалавр болон магистрын зэргээр сурч буй оюутнуудтай тус сургууль нь тухайн газрынхаа хамгийн том их сургуулиудын нэг юм.

Бостоны Их Сургууль нь 10,000 багш профессор болон ажилчид, 17 сургууль болон коллежтай бөгөөд 250 төрлийн салбарын мэргэжлийн сургалтуудтай билээ. Их сургуулийн ихэнх барилга байгууламжууд нь гайхамшигт Бостоны Чарльз Ривер их сургуулийн талбайд төвлөрчээ.

Их сургуулийн суралцагчдын 75 хувь нь оюутнууддаа зориулсан их сургуулийн дотор болон ойролцоо байрнуудад байрладаг байна. Эдгээр газруудад 17 сургууль болон коллежууд, 23 номын сан, ба 450 идэвхтэй сурагчдын нийгэмлэгүүд үйл ажиллагаагаа явуулдаг билээ.

Спорт бол Бостоны Их Сургуулийн амьдралыг томоохон хэсэг юм. 7,000 оюутнууд спортын клуб болон нийгэмлэгтэй холбоотой байдгаас гадна өдөр бүр 6,500-с гаруй хүмүүс тус их сургуулийн фитнес болон дасгал сургуулилтын газруудыг ашигладаг.

Соёл бас тус сургуулийн чухал чанар билээ. Жил бүр 500-иад концерт болон үзүүлбэр, 50-иад үзэсгэлэнгүүд гаргадаг байна.

2015 онд 327 сая долларын дүйцэхүйц мөнгөн шагнал ба холбоо сүлбээг үүсгэж чадсанаар Бостон нь Америкийн Их Сургуулиудын Холбоонд тэргүүлэгч дэлхийн судалгаа боловсролын байгууллага хэмээн танигджээ.

Тус сургуулийн хамгийн алдартай төгсөгч бол гарцаагүй хүний эрхийн төлөө тэмцэгчдийн удирдагч Мартин Лютер Кинг билээ. Тэрээр 1950-д оны үед Бостоны Их Сургуулиас докторын зэргээ авчээ. Бусад алдартай төгсөгчид нь мөн адил өөрсдийн нэрээ улс төр, шинжлэх ухаан, үзвэр, спорт, сэтгүүл зүй, хууль, боловсрол, эдийн засаг болон хөгжмийн салбарт тодоос тод үлдээжээ.

Академийн Шагналын ялагчид болох Жина Дэвис, Мариса Томей болон Жулианна Мур нар тус их сургуульд сурч байжээ. Мөн түүнчлэн цуутай Джэй Ховард Стерн, Фокс, мэдээний хөтлөгч Билл О’Райли болон дөрвөн одтой Үндэсний Аюулгүй Байдлын Агентлагийн генерал ба захирал Кейт Б. Александр нар Бостоны Их Сургуулийг төгсжээ.

Олон Нобелийн Шагналтнууд тус их сургуультай холбоотой юм. Зохиолч Саул Беллов Бостонд уран зохиолын багшаар ажиллаж байсан бөгөөд Энх Тайвны Шагналын эзэн Эли Визель одоог хүртэл хүмүүнлэгийн ухааны багшаар тус сургуульд ажиллаж байна. Бостоны шинжлэх ухаанч асан Шелдон Лий Гаслов болон одоогийн судалгаа шинжилгээний профессор Даниел Си. Цуи нар Физикийн Нобелийн Шагнал хүртжээ. Харин Доктор Кинг нь Энх Тайвны Шагналыг 1964 онд авчээ.

Яруу найргийн шагналтан Роберт Ловелл болон Роберт Пински нар нь  Бостонд багшилж байсан. Үүнээс гадна уран зохиолын Нобелийн Шагналтайн Дерек Валкотт ч мөн адил багшилж байжээ.

Бостон нь нийт 8,000 гадаад суралцагчидтайгаар Америкийн хамгийн их гадаад оюутнуудтай их сургууль юм.