Парис-Сорбонн Их Сургууль, Пиер их сургууль болон Мария Кюри Их Сургууль нарын нэгдлийн дараагаар 2018 онд нийтийн Сорбонн Их Сургууль нь албан ёсоор үүсгэн байгуулагджээ. Гэвч тухайн их сургуулийн түүх 13-р зуунаас эхэлсэн гэж үздэг ба тус их сургууль нь 1257 онд Роберт де Сорбоны үүсгэн байгуулсан Коллеж де Сорбонн хэмээх сургуультай байсан Парисын Их Сургуультай холбоотой билээ.
Уг их сургуулийн төв байр нь Парисын Латин Хэсэгт байрлах Парисын Их Сургуулиас өвлөн авсан газарт оршдог байна.
Жуссьё Байр буюу албан ёсны нэршлээрээ Campus Universitaire de Jussieu нь Парисын 5 дахь дүүрэгт байрладаг ба Пиер болон Мария Кюри Их Сургуулийн (Парис VI хэмээх нэрээр бас танигдсан) үндсэн байр нь байжээ. Харин тус их сургуулийн Мэйсон де ла Решерш байр нь түүх болон газар зүйн төдийгүй 50,000 зохиолууд болон 300 гаруй Франц болон олон улсын сонин сэтгүүлтэй Серпенте Номын Сангийн байрладаг гэр нь юм.
Тус сургууль нь олон тооны алдартай шинжлэх ухааны цуглуулгатай билээ. 1,500 чулуулгууд, Габриэль Липпманы зургийн судалгааныхаа үеэр бүтээсэн 50 гаруй зургуудыг агуулдаг найман нэр хүндтэй шинжлэх ухааны цуглуулгатайгаас гадна Сорбонн Их Сургуулийн Шаркот номын санд неурологич Жеан-Мартин Шаркотын хувийн номын сангийн цуглуулгууд байдаг байна.
Сорбонн Их Сургууль нь урлаг ба хүмүүнлэгийн ухаан, шинжлэх ухаан ба инженжрчлэл болон анагаах ухаан гэсэн 3 салбараас бүрддэг билээ. 2008 онд өргөн сонголт бүхий мэргэжлийн сургалтуудыг Франц хэл дээр заадаг Парис-Сорбонн Их Сургууль Абу Даби нь Арабын Нэгдсэн Эмират улсад үүсгэн байгуулагджээ.