EducationUSA Mongolia

Georgetown University


Вашингтон ДиСи дахь хувийн их сургууль болох Жоржтауны Их Сургууль нь АНУ-н хамгийн урт түүхтэй Католик болон Иезуит их дээд боловсролын институт билээ. Тус их сургуулийн төгсөгчдийн тоонд АНУ-н ерөнхийлөгч асан Билл Клинтон, Линдон Жонсон нар төдийгүй Испанийн хаан Фелипе VI гэх мэтчилэн хэд хэдэн улсын захирагч нар багтдаг байна.

1789 онд Америкийн анхны хамба лам Жон Карролл тус сургуулийг Потомак Голыг дээрээс нь харж болохоор нэгэн толгод дээр байгуулжээ. Үүсгэн байгуулагдсанаасаа хойш Жоржтауны хамгийн эхний бакалаврын зэргийн дипломыг гардуулсан он нь 1817 он байв. Америкийн Иргэний Дайны үеэр уг их сургуулийн оюутнуудын тоо 1859 оноос 1861 оны хооронд 313-с ердөө 17 болсон нь тус их сургуулийг хаалгаа барихад хүргэжээ шахсан боловч тус сөргөлдөөний үр дүнд Жоржтауныг өнөөдрийн нэр хүндтэй их сургууль болгон хувиргажээ. 1873-с 1882 оны хооронд Жоржтауны Их Сургуулийн захирлаар ажиллаж байсан, хамгийн анхны докторын зэрэг авсан Африк Америк иргэн Патрик Хеали сурагчдынхаа анхаарлыг түүх болон байгалийн шинжлэх ухаанд хандуулахын тулд тус их сургуулийн сургалтын хөтөлбөрийг бүхлээр нь өөрчилжээ. Мөн тэрээр  сургуулийн талбайн зүрхэн хэсэгт байрлах алдарт Флемиш Романеск барилга болон Хеали Байрын барилгын ажлыг эхлүүлсэн юм.

Өнөөдөр уг сургууль нь есөн бакалаврын болон түүнээс дээш зэрэг олгодог сургуулиудад хуваагддаг. Үүнд ерөнхий эрдмийн хичээлүүдийн хөтөлбөртэй Жоржтаун Коллеж болон дэлхий дахины улс орны удирдагчид ба улс төрчдийг бэлтгэсэн Гадаад Албаны Эдмунд А. Вэлш Сургууль нар багтдаг билээ.

Жоржтауны суралцагчдын 7,000 нь бакалаврын зэргээр харин 10,000 нь түүнээс дээш боловсрол эзэмшиж буй оюутнууд байдаг ба нийт оюутнуудын 11 хувь нь 130 улс орнуудын гадаад оюутнууд юм. Тус их сургууль нь үргэлж Католик Сүмээс хамааралгүй тусгаар байсан хэдий ч Жоржтауны Иезуит уламжлал нь одоог хүртэл маш хүчтэй нөлөөтэй байсан хэвээр байна. Үүнийг тухайн их сургуулийн бусдад ялангуяа сул дорой эмзэг бүлгийнхэнд туслах тухай сургалтууддаа онцолдогоос харж болно.

Мөн Жоржтаун Доха, Катарт гадаад албаны сургууль ажиллуулдаг ба газар дундын тэнгисийн тосгонуудад суралцах боломжуудыг оюутнууддаа олгодог байна. Жоржтауны төгсөгчид болон спортын багууд нь Хойас хэмээх нэрээр олонд танигджээ. Нэр хүндтэй Хойас нарын тоонд АНУ-н батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Роберт Гейтс болон түүний залгамжлагч Доналд Ръмсфелд, Европын Комиссын захирал асан Жозе Мануэл Барозо, Иордан улсын Хаан Абдулла II,жүжигчин Брэдли Күүпер нар ордог билээ.