EducationUSA Mongolia Podcast #34
Америкт хувийн зардлаараа сурах тухай бодож үзэж байв уу? Ингэхдээ хамгийн бага зардлаар өндөр чанартай боловсрол эзэмших боломжтой тухай дуулж байсан уу? Хэрэв үгүй бол подкастын маань өнөөдрийн дугаарыг анхааран сонсоорой.
Бид энэ удаа Азийн Сангийн хөтөлбөр хариуцсан менежер Г. Гантулгыг урьж оролцуулсан юм. Тэрбээр бакалаврын зэргээ АНУ-ын Metropolitan State University of Denver, магистрын зэргээ Colorado Heights University-д тус тус хүртсэн билээ.
Г.Гантулга маань дунд сургуулиа дөнгөж төгсөөд америкт суралцах гэж буй оюутнуудад түгээмэл тулгардаг визний асуудал, коммюнити коллежийн онцлог давуу талууд, шилжин сурах боломжууд болон OPT буюу боловсролын зэрэг хүртсэний дараах дадлага ажлын тухай өөрийн туршлагыг илэн далангүй хуваалцлаа.
Мөн өөрт олдсон боломжийг бүрэн дүүрэн ашиглаж мэдлэг, боловсрол, ур чадвраа хөгжүүлж чадвал улс орныхоо хөгжил дэвшилд өөрийн гэсэн хувь нэмрийг оруулах чадварлаг мэргэжилтэн болох боломжтойг ч залуус дүү нартаа захиж хэлсэн билээ. Подкастаа дуустал сонсоорой!
Дохионы хэлний орчуулгатай бичлэгийг эндээс хүлээн авч үзнэ үү
Stitcher: https://bit.ly/2RT0Bp4
SoundCloud: https://bit.ly/2FFhvVa
Anchor: https://bit.ly/2HbiMUM
Itunes: https://apple.co/2Lsk1NP
Castbox: https://bit.ly/2HbVZIu
Podcast Founder: Bilguun Erdenebat |