PODCAST

10/3/23, 3:01 PM

Podcast#113 Америкт Суралцсан Миний Түүх (О.Амгаланбаяр)


About

Энэ удаагийн дугаарт маань Access хөтөлбөрийн 2020-2022 оны төгсөгч, Sports Visitor хөтөлбөрийн хүрээнд 2022 онд  АНУ-ын Бостон хотод хөлбөмбөгийн сургалт, хичээлүүдэд хамрагдаж байсан О.Амгаланбаяр оролцлоо. Түүний хувьд манай подкастын хамгийн залуу оролцогчдын нэг бөгөөд Access хөтөлбөрийн шалгаруулалтын үе шатууд болон тус хөтөлбөрийн хүрээнд ямар үйл ажиллагаанууд зохиогддог тухай бидэнтэй хуваалцлаа. Мөн дэлхийн олон орны спортод хайртай мэргэжлийн болон мэргэжлийн бус хүүхэд залуучууд, багш дасгалжуулагч нарт зориулан АНУ-д хоёр долоо хоногийн турш аялаж, сургалтад хамрагдах боломжийг олгодог 100%-ийн тэтгэлэгт хөтөлбөр болох Sports Visitor Program-ийн талаар дэлгэрэнгүй ярьсан юм. ✨????


▶️Castbox ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏸Anchor ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

⏺itunes ашиглан сонсохыг хүсвэл энд дарна уу.

#MASA