Манай подкастын энэ удаагийн дугаарт Америкт төгсөгчдийн холбоо (MASA) болон Education USA Mongolia хөтөлбөрт дадлага хийсэн М.Мөнх-Эрдэнэ, Б.Үйлс нар оролцлоо. Тэд өөрсдийн дадлагын туршлагаасаа хуваалцаж, өмнө нь хийж байсан дадлагуудаасаа ялгаатай нь MASA болон Education USA Mongolia-д ажиллах нь ямар ур чадварыг хөгжүүлж, ямар давуу талуудыг олгосон талаар ярилцсан юм. Мөн АНУ-д суралцахаар бэлтгэж, төлөвлөж буй талаар болон хэрхэн бэлтгэлээ хангаж байгаа тухайгаа хуваалцлаа.