PODCAST

1/5/25, 9:17 PM

Podcast #128 Америкт Суралцсан Миний Түүх (Карлос Патино)


About

Подкастын маань энэ удаагийн дугаарт АНУ-ын University of Kansas их сургуульд иргэний инженерчлэл чиглэлээр суралцсан Карлос Патино оролцлоо. Өмнөд Америкийн Эквадор улсад олон жил амьдарсан тэрээр Америкийн иргэн хэдий ч гадаад оюутнуудтай харьцуулахад Америкт өргөдлөө илгээж, элсэн суралцах үйл явц хэрхэн ялгаатай байдаг талаар болон сургуульдаа хэрхэн тэнцсэн тухай өөрийн туршлагыг хуваалцсан юм. Мөн тэрээр дэлхийн бусад улс орнуудаас илүүтэй яагаад Америкт буцаж ирж суралцах шийдвэр гаргаснаа тайлбарлаж, Америкт суралцах явцдаа тохиолдсон хөгжилтэй болон бэрхшээлтэй мөчүүдийнхээ дурсамжийг хуваалцсан билээ.