News

"ЦАХИМ ЗУНЫ ЗУСЛАН-2021" Хөтөлбөр Зарлагдлаа

Зуныг зугаатай бас үр дүнтэй өнгөрүүлэхээр төлөвлөж буй ахлах ангийн сурагчид анхаарлаа нааш нь хандуулна уу. 

Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA), EducationUSA Mongolia хөтөлбөрөөс  9-12 дугаар ангийн сурагчдад зориулан "Цахим Зуны Зуслан" буюу "Virtual Summer Camp-2021" хөтөлбөрийг 2 дахь жилдээ зарлаж байна. 

2020 онд "Цахим Зуны Зуслан-I" хөтөлбөрийг анх COVID-19 нөхцөл байдлын улмаас цахимаар зохион байгуулж байсан бол 2021 онд тус хөтөлбөрийг хоёр дахь удаагаа ахлах ангийн сурагчдын зуны амралтыг үр бүтээлтэй өнгөрөөж, шаардлагатай ур чадварыг эзэмшүүлж, Америкт сурахтай холбоотой сургалтуудад хамруулах зорилгоор Монгол улсын өнцөг булан бүрээс Ерөнхий боловсролын сургуулийн 50 сурагчийг шалгаруулж тус хөтөлбөрт хамруулна. 

Энэхүү хөтөлбөр гурван 7 хоногийн хугацаатай цахимаар үргэлжлэх бөгөөд тус хөтөлбөрт оролцсоноор Америкт сурахад шаардлагатай  мэдээллээр хангах "Америкт Сурах 5 Алхам" цогц cургалтад хамрагдахаас гадна хувь хүний хөгжлийн олон чухал бас сонирхолтой сургалтуудад хамрагдаж, найз нөхдийн хүрээллээ тэлэх боломжтой болох юм. 

Хөтөлбөр үргэлжлэх хугацаа: 2021 оны 7 дугаар сарын 26 - 8 дугаар сарын 13 хүртэл үргэлжилнэ

Хөтөлбөр 7 хоногийн Даваа, Лхагва, Баасан гарагуудад зохион байгуулагдах ба нэг өдрийн цахим сургалт 90-120 минут үргэлжлэнэ. 

Хөтөлбөрт хэрхэн бүртгүүлэх вэ? 

Хэрэв та цахимаар хөтөлбөрт оролцох боломжтой 9-12-р ангийн сурагч бол тус хөтөлбөрт оролцох боломжтой. Хөтөлбөрт бүртгүүлэхдээ өргөдлийн маягтыг заавал бөглөнө. Тус өргөдлийн маягтыг дутуу бөглөсөн тохиолдолд хөтөлбөрийн шалгаруулалтаас хасагдахыг анхаарна уу. Та  дараах холбоосоор орж өргөдлийн маягтыг бөглөнө үү. 

  • Өргөдлийн маягтыг энд дарж  бөглөнө үү.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2021 оны 7 сарын  18-ны 23:59 минут


Дэлгэрэнгүй мэдээллийг дараах утаснаас лавлана уу.

Утас: 70174414