News

SAT шалгалт дижитал хувилбарт шилжлээ

2023 болон 2024 онуудад SAT болон PSAT шалгалтуудыг дижитал хувилбарт шилжүүлэхээр болжээ. 

  • АНУ-д зохион байгуулагдах SAT шалгалтыг 2024 оны хавраас, АНУ-аас бусад улсад зохион байгуулагдах SAT шалгалтыг 2023 оны 3 сараас эхлэн дижитал хувилбарт шилжүүлнэ. PSAT шалгалтын дижитал хувилбар 2023 оны сүүлчээр бэлэн болно.

  • Дижитал SAT-г шалгалт өгөх сурагчид болон зохион байгуулагчдад хялбар болгох, шалгалтын явцад гарах асуудлыг бууруулах үүднээс боломжит арга хэмжээг авна. Үүнд:
    • Шалгалтын өдрөө сурагч өөрийн эсвэл сургуулийн зөөврийн компьютер, таблет хоёрын нэгийг авч ирнэ. Авч ирэх боломжгүй бол шалгалтын өдөр SAT зохион байгуулагчдын зүгээс өгөх боломжтой.
    • Интернет сүлжээнд асуудал үүссэн ч шалгалтын явцад доголдол үүсгэхгүй дижитал SAT аппликэйшн ашиглан шалгалтаа өгнө.
    • Цаасаар өгдөг SAT-тэй харьцуулахад шалгалтын хугацаа богино буюу 2 цаг байна.
    • Шалгалтын хариу харьцангуй хурдан буюу 7 хоногтоо багтаж гарна.
    • Цаасаар өгдөг SAT шиг хураах, АНУ руу илгээх зэрэг нэмэлт ажиллагаа байхгүй тул асуудал гарах нь бага. Мөн сурагч бүрийн шалгалтын материал өөр байх тул шалгалтын материал задарснаас шударга бус байдал үүсэх, шалгалт цуцлагдах эрсдэл буурна.
    • 6 болон 11-р саруудад АНУ-аас өөр улсад SAT зохион байгуулах эрхтэй 2 газар нэмэгдэнэ. 
    • Аппликэйшнд суулгасан тооны машин эсвэл өөрийн авчирсан тооны машинаа ашиглана.

Дижитал хувилбарт шилжсэн ч, 1600 онооноос тооцдог, их сургуульд хэрэгцээтэй чадваруудыг шалгадаг зэрэг ерөнхий шалгалтын бүтцэд өөрчлөлт орохгүй. Унших хэсгийн эхүүдийг богиносгосноор илүү олон төрлийн сэдвүүдийг хамруулах гэх мэтчилэн жижиг өөрчлөлтүүд нэмэгдэнэ.

Дэлгэрэнгүйг энд дарж уншна уу.