Залууст мэдээлэлтэй зөв харилцах, худал мэдээллийг нягталж танин мэдэх чадварыг олгохоос гадна төрөл бүрийн арга хэлбэрээр контент бүтээх сургалтыг зохион байгуулж, Монголын хэвлэл мэдээллийн салбарыг таниулах зорилгоор Монгол дахь Америкт төгсөгчдийн холбооноос (MASA) санаачлан UNREAD болон Spirit of America-тэй хамтран хэвлэл мэдээллийн салбарыг сонирхогч оюутнуудад зориулан зохион байгуулсан "Хэвлэл мэдээллийн боловсрол" (Media Literacy) нэг сарын онлайн хөтөлбөр өндөрлөж ялагчдаа тодрууллаа.
Энэхүү хөтөлбөрт бүртгүүлсэн оролцогчдоос нийт 100 оюутныг шалгаруулж дөрвөн долоо хоногийн турш салбартаа манлайлагч зочин илтгэгчдийн онлайн сургалтад хамруулсан билээ. Мөн нийт шилдэг оролцогчид 10 багт хуваагдаж, $4,500 ам.долларын шагналын сантай "Small Grants Competition"-нд оролцож хэвлэл мэдээллийн суурь боловсролийг сайжруулахтай холбоотой төслийн санаа боловсруулж өрсөлдсөн юм.
Уг хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан "Small Grants"-ийн эзэд болсон багуудыг танилцуулж байна.
- Нэгдүгээр байр: ЕБС-ийн бага ангийн сурагчдад хэвлэл мэдээллийн суурь боловсролын анхан шатны мэдлэг олгох төсөл 1500 ам.долларийн санхүүжилт. Багийн гишүүд: Л.Даваажаргал, Б.Чингүн, М.Золмаа, О.Энхжин, Б.Анужин, Г.Баярбилэг, А.Марал
- Хоёрдугаар байр: Гоё Юм Уншъя Төсөл 1200 ам.долларийн санхүүжилт. Багийн гишүүд: Б.Алтангадас, Г.Баясгалан, Д.Баясгалан, Уяхан, Б.Нарлагмаа, Л.Дэлгэрмаа .Х.Даваахүү
- Гуравдугаар байр: JustCheck 800 ам.долларийн санхүүжилт. Багийн гишүүд: Дарьбазар, Мөнх-Амь
- Тусгай байр: Зөв Хүүхэд Төсөл 500 ам.долларийн санхүүжилт. Багийн гишүүд: Б.Энхсайхан, Т.Туяацэцэг, М.Оюу-Эрдэнэ
- Тусгай байр: MIL2U 500 ам.долларийн санхүүжилт тус тус гардан авлаа. Багийн гишүүд: Я.Мичидмаа, Г.Намуун, С.Мичидмаа, Э.Ариунцэцэг, А.Маралмаа, Б.Эрхэмбаяр, С.Одгэрэл, Б.Билгүүн, Б.Хишигжаргал, Ц.Булган
Хөтөлбөрт оролцсон нийт оролцогчид, хамтран ажиллаcан Spirit of America, болон Unread-ийн хамт олонд болон хөтөлбөрийн турш үнэ цэнэтэй сургалтуудыг хүргэсэн зочин илтгэгчиддээ талархал илэрхийлье.
Ингээд та бүхэнд хөтөлбөрийн хаалтийн үйл ажиллагааны үеийн зургуудыг сонирхуулж байна.