News

LSAT Exam гэж юу вэ?

LSAT Exam гэж юу вэ?

LSAT Exam нь хуулийн сургуульд элсэгчдийн заавал өгдөг, мэдлэг, ур чадвар үнэлэх стандарт тест юм. Уг шалгалт нь хуулийн сургуульд амжилттай суралцахад чухал ач холбогдолтой ур чадвар буюу шүүмжлэлт сэтгэлгээ, уншиж ойлгох чадвар, мэдээллийн зохион байгуулалт, аргументыг үнэлэх чадварыг хэмжих зорилготой. 

Яагаад LSAT авдаг вэ?

LSAT оноо нь Америкийн хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хуулийн сургуульд элсэхэд шаардлагатай байдаг бөгөөд, тухайн өргөдөл гаргагчийн чадварыг тодорхойлох хамгийн чухал хүчин зүйлсийн нэг юм.

LSAT хэзээ авдаг вэ?

LSAT-г жилд дөрвөн удаа, ихэвчлэн 2, 6, 9, 12-р сард зохион байгуулдаг. Ихэнх хуулийн сургуулийн намрын элсэлтэд бүртгүүлэхийн тулд 12 сард LSAT өгсөн байх шаардлагатай байдаг. Йимд аль болох эрт шалгалт өгөхийг зөвлөж байна.

LSAT-г хаана авдаг вэ?

LSAT-г АНУ даяар болон олон улсын түвшинд LSAC-аас зөвшөөрсөн шалгалтын төвүүд зохион байгуулдаг. Шалгалтын бүртгэл хурдан дүүрдэг тул эрт бүртгүүлээрэй. LSAC-аас жил бүр зөвшөөрөгдсөн шалгалтын төвүүдийн жагсаалт, шалгалтын огноог зарладаг.

Энд дарж LSAC-ийн албан ёсны веб сайтаас нэмэлт мэдээлэл авах, LSAC профайлаа үүсгэх боломжтой.

Нийтлэл бичсэн: MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрийн дадлагажигч Б.Бат-Энх

Нийтлэл хянасан: MASA болон EducationUSA Mongolia баг


Эх сурвалжууд: 1. https://bit.ly/3F6V4kK 2. https://bit.ly/2YAwKs5 3. https://bit.ly/30ecf4Y