Мэрилендийн Их Сургуулиудын Систем (ЮуЭсЭм) нь Мэриленд мужийн нийтийн дээд боловсролын систем юм. Сурагчид төдийгүй Мэриленд болон түүний иргэдэд их хэмжээгээр тус нэмэр болдог, ЮуЭсЭм нь:
- Боломжийн үнээр өндөр чанартайгаар сурч боловсрох чөлөөтэй боломжийг олгодог;
- Шинийг эрэлхийлсэн судалгааны ажлуудыг явуулдаг;
- Санаачлагатай байдал ба өөрийн гараар шинэлэг зүйлс бүтээх хүсэл эрмэлзэлийг сурагчдынхаа толгойд суулгадаг;
- Эдийн засгийн өсөлт болон ажлын байрны дэвшилд анхаардаг;
- Нийгэмлэг болон хувь хүмүүст хэрэгтэй чухал үйлчилгээнүүдийг үзүүлдэг;
- Бизнесийн, төр засгийн, ашгийн бус болон бусад байгууллагуудтай хамтарч сайн сайхан амьдралын төлөө ажилладаг.
ЮуЭсЭм нь гурван Судалгааны Их Сургуулиуд, 1964 оноос өмнө Африк-Америкчуудад тусгайлан барьсан түүхтэй гурван Институт, дөрвөн Бүрэн Уламжлалт Институт, хоёр Орон Нутгийн Боловсролын Төвүүд, нэг Мэргэшсэн Судалгааны институт болон онлайн ба холын зайн сургалтаар мэргэшсэн нэг “Виртуал” Институт ба нэг системийн оффисоос бүрддэг байна.
ЮуЭсЭм-н хөтөлбөрүүд болон үйл ажиллагаанууд нь Мэрилендийн амьдрах нөхцөлд маш том нөлөө үзүүлдэг байна. Эдгээр нөлөөнүүд нь муждаа төдийгүй дэлхийн бүх хүмүүст нийгмийн болон эдийн засгийн ашиг тустай байдлыг бий болгодог билээ. Онлайн сургалт, хөтөлбөрийн дахин төлөвлөлт, болон боловсролын шинэчлэлийн бусад талуудаараа ЮуЭсЭм нь тэргүүлэгч хэмээн танигдсан юм.
Өргөн сонголт бүхий хүртэхэд хялбар бөгөөд боломжийн төлбөртэй өндөр чанарын сургалтын боломжуудыг бий болгож, одоогийн мэдлэгийн хязгаарыг ихэсгэх судалгаа болон эрдэм шинжилгээний ажлуудад сурагчдаа идэвхтэй байлгаж, тухайн мужийн болон улсын иргэдийн хэрэгцээг хангах мэдлэгт суурилсан хөтөлбөрүүд болон үйлчилгээнүүдийг бий болгосноор Мэрилендийн оршин суугчдын амьдралын нөхцөлийг улам сайжруулах нь Мэрилендийн Их Сургуулиудын Системийн эрхэм зорилго билээ. Тухайн эрхэм зорилгоо ЮуЭсЭм нь өөрийн салбар их сургууль бүрийн нөөц баялаг, гол даалгаврууд болон үйл ажиллагаануудыг үр дүнтэй бөгөөд бүтээмжтэйгээр удирдан зохион байгуулдаг чадвараараа биелүүлдэг байна.
ЮуЭсЭм-н алсын хараа бол боловсролыг аль ч түвшинд дэмжих тал дээр манлайллаараа дэлхийн өнцөг булан бүрд танигдсан нэр хүндтэй тэргүүлэгч нийтийн дээд боловсролын систем болох, муж болон улс үндэснийхээ төлөө шинэ нээлт хийн мэдлэг боловсролыг бусдад тараахаас гадна сургалт, олон талт уян хатан байдал болон бусдад өгдөг туслалцаа үйлчилгээгээрээ бүх хүмүүсээс хүндлэл хүртэх юм.