universities

Stanford University

1885 онд Жэйн болон Леланд Стэнфорд нар нь “хүмүүс мөн соёл иргэншлийн нэрийг  урдаа барин нийтэд нөлөөлөн нийгмийн халамжийг дэмжихийн төлөө” Силликон Валлигийн зүрхэнд байрлалтай Стэнфордын Их Сургуулийг үүсгэн байгуулжээ. Тус их сургуулийг 1891 онд нээгдсэнээс хойш Стэнфордын багш сурагчид нь өөрсдийн олсон эрдэм мэдлэгийг ашиглан дэлхий дахины хүмүүсийн эрүүл мэнд болон амьдралыг нь сайжруулахын төлөө ажилласаар ирсэн билээ.

Тус их сургуульд бий болсон чухал амжилтууд болон нээлтүүдэд хамгийн анхны амжилттай хийгдсэн зүрх-уушги шилжүүлэн суулгах мэс засал болон компьютерын хулганыг анх удаа олон нийтэд тавьсан танилцуулга мөн түүнчлэн  дижитал хөгжмийн нээлт ордог байна.

8,180 акр талбайд орших Стэнфордын Их Сургууль нь АНУ-ын хамгийн том газар нутагтай их сургуулиудын нэг юм. Олон төрлийн салбарын судалгаа шинжилгээний 18  институттэй бөгөөд 7 сургуультай юм. Үүнд: Бизнесийн Их Дээд Сургууль, Дэлхий, Эрчим хүч болон Хүрээлэн буй Орчин Судлалын Сургууль, Боловсролын Их Дээд Сургууль, Инженерчлэлийн Сургууль, Хүмүүнлэгийн ухаан болон Шинжлэх ухааны Сургууль, Хуулийн Сургууль, мөн Анагаах Ухааны Сургууль орно.

Стэнфорд нь 16,300 гаруй суралцагчид, 2,180 багш болон 1,800 мастерын зэрэг болон түүнээс дээш зэрэгтэй эрдэмтэдтэй билээ. Стэнфорд нь олон улсын байгууллага учир Америкийн бүх 50 мужаас мөн бусад 90 орноос оюутнуудаа авдаг байна. Мөн түүнчлэн тус их сургууль нь 137 үндэсний аварга шалгаруулах тэмцээний цол болон 23 удаа дараалан “Directors’ Cup” буюу улсдаа сургууль хоорондын хамгийн өрсөлдөөнтэй спортын хөтөлбөртэй сургуульд өгдөг шагналуудыг авсан түүхтэй учир спортын маш хүчирхэг нөлөө бүхий газар юм. Одоогийн байдлаар уг их сургууль нь 900 тамирчин-оюутнуудтай байна.

Өнөөг хүртэл Стэнфордоос үүдэлтэй 19 Нобелийн шагналтнууд болон урлаг, нийгмийн ухаан, бизнес, улс төр, хүмүүнлэгийн ухаан, хэвлэл мэдээлэл, спорт, технологийн салбаруудад олон тооны алдартай төгсөгчид байдаг байна. 31 дэх АНУ-ын ерөнхийлөгч Херберт Хүүвэр нь Стэнфордийн Их Сургуулийн анхны ангийн суралцагчдын нэг байсан бөгөөд геологийн зэргийг 1895 онд хүртсэн түүхтэй юм. Өмнөх төгсөгчдөөс дурдвал 17 сансрын нисгэгчид, 18 Тюрингийн Шагналын эзэд болон 2 Фийлдс Медаль хүртэгчид байдаг байна.

Стэнфордын түнш байгууллагууд болон төгсөгчдийн үүсгэн байгуулсан компаниуд нь дэлхийн 10 дахь том эдийн засаг болохуйц нийт 2.7 их наяд доллароос илүү их жилийн орлогыг олдог байна. Эдгээр компаниудад Гүүгл, Найк, Нэтфликс, Хьюлетт-Паккард, Сана Микросистемс, Инстаграм болон Чарльз Шваб нар ордог юм. Мөн Стэнфордын төгсөгчид Кива болон СИРУМ хэмээх ашгийн бус байгууллагуудыг үүсгэн байгуулжээ. Сансарт нисэх анхны Америк эмэгтэй Салли Райд нь бакалаврын физикийн зэргээ 1973 онд Стэнфордын Их Сургуулиас авсан юм. Яг 10 жилийн дараа тэрээр сансар луу хөөрчээ.

“Die Luft der Freiheit weht” гэсэн Герман үгс нь Стэнфордын албан ёсны таних тэмдэг дээр байдаг байна.