Alumni stories

С. Тулга АНУ-ын “The University of Massachusetts Lowell”-ийн төгсөгч

Манай өнөөдрийн подкастын маань энэ удаагийн зочноор АНУ-ын “The University of Massachusetts Lowell”-д цахилгааны инженер мэргэжлээр бакалаврын зэргээ хамгаалсан С. Тулга ирсэн байна. Тэрээр АНУ-д цахилгааны инженер мэргэжлээр сурсан тухай ингэж бидэнд дэлгэрэнгүй ярьсан юм.

Миний хувьд цахилгааны инженер мэргэжлээр төгссөн, эхлээд Massachusetts Institute of Technology-д эхний хоёр жилдээ сурч байгаад University of Massachusetts Lowell-руу шилжиж сурч 2017 онд төгссөн юм.  Тэгээд 2018 оноос эхлээд Монгол доо Mcs International-д цахилгааны инженерээр орж ажиллаж байна. Манай байгууллага бол олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Ерөнхийдөө төсөл дээрээ цахилгааны инженер, техник талаасаа яаж холбож хангаж ажиллах уу гэдэг тал дээр ажиллаж байгаа.

АНУ-д цахилгааны инженер гэхээр ямар үүргийг тухайн компанидаа гүйцэтгэдэг вэ?

АНУ-ын хувьд цахилгааны инженер их өргөн цар хүрээтэй мэргэжил юм. Монголд цахилгааны инженер хүн эрчим хүч түгээх гэж ойлгодог юм байна лээ. Би ч анх тийм ойлголттой л очоод сурч байсан. Баруунд яг юу хийдэг вэ? гэхээр мэдээллийн сигнал, эмнэлгийн салбарын тоног төхөөрөмж тэр бүү хэл Massachusetts Institute of Technology-д цахилгааны инженер мэргэжлийг сансрын хөлөгтэй холбох талаас нь мөн зааж заадаг тэр утгаараа ч их өргөн хүрээтэй мэргэжил юм.  

Таны хувьд их сургуульд сурсан мэргэжлээрээ өнөөдөр ажил дээрээ хэрхэн хэрэгжүүлж байгаа талаасаа ярьж өгвөл.

Хэрэгжүүлэх арга барилын тал дээр ганц хоёр дутагдалтай талууд байгаа, давуу талууд ч гарч байгаа юм. Дутагдалтай тал нь юу гэхээр стандартын зөрүү байдаг мэдээж барууны стандарт Монголын стандарт гээд зөрүүтэй талууд олон гарч ирдэг. Давуу тал нь манай байгууллага өөр өөр олон улсын төслүүд хэрэгжихэд барууны стандартыг баримтлах шаардлагатай болдог энэ тал дээр үндсэн сурсан мэргэжлийн зүйлс маань гарч ирдэг жишээ нь сорсуудаа хаанаас олох уу? стандартуудаа яаж шийдвэрлүүл сайн байна, яаж барууны стандартуудыг Монголын нөхцөл байдалд хөрсөнд буулгах уу гээд гэх мэт.

АНУ руу анх яагаад явах болов? Шийдвэр гаргахад хэн юу хамгийн их нөлөөлсөн вэ?

Манай гэрийнхэн аав ээж их нөлөөлсөн яг хаана сурах вэ? ямар мэргэжлээр сурах вэ гэдэг утгаар нь зөвлөөгүй ч ер нь сураарай гэсэн чиглэл өгч байсан юм. Би бол анх МУИС-д сурна гэж л бодож байсан  9, 10 дугаар ангидаа нээх их тэр талаар боддоггүй юм байна лээ 10, 11 дүгээр анги төгсөөд л хүмүүс сандраад сургууль гээд бодох үед аав ээж хоёр чи АНУ-д сурах уу, чи өөрөө судлах уу гэж чиглүүлж өгч байсан. Бараг 10 дугаар анги даа ороод л энэ талаар судалсан даа.

АНУ-д суралцах хүртэл ямар саад бэрхшээлийг даван туулах хэрэгтэй болсон вэ? Өөрийн тань хувь ямар ямар бэлтгэл хийж байсан талаараа?

Ер нь хоёр саад бэрхшээл тулгардаг юм уу даа гэж би хардаг. Сурч байхдаа давах саад бэрхшээлүүд, яг сургуульд орох хүртлээ даван туулах саад бэрхшээл. Сургуульд ороход тулгардаг саад бэрхшээл юу байдаг вэ гэхээр мэдээлэлгүй байдал. Хаана яаж орохоор мэддэггүй, ямар веб сайтаар орж тодорхой мэдээлэл авахаар жоохон ойлгомжгүй ч юм шиг, сургалтын төвүүд, зуучилдаг газрууд байдаг ч гэсэн хийсвэр нэг тийм төөрүү газрууд байгаад байдаг. Тэгээд материалаа бүрдүүлэх гээд яваад үзэхээр шалгалтууд, аплекешин үйл явц анхнаасаа мэдээлэл бага байсан учраас их цаг алдаад төөрөөд л энэ тал дээр бэрхшээлтэй байсан.

Аппликейшн материал аа хэзээнээс эрчимтэй эхэлж бэлдсэн вэ?

Би бол нэлээн хожуу бэлдсэн яг төгсдөг жилийнхээ намар бэлдэж эхэлсэн юм тэгэхээр зарим сургуулийн материал авах хугацаанаас хожимдож байсан. Тийм учраас шалгалтууд их тулгамдаж өгсөн. Тэр үед төгсөх шалгалт гээд бүх зүйл давхцаад л ер нь бол миний хувьд бэлтгэлээ маш бага хийсэн гэх юм уу даа. Төгсөх ангиасаа сургуулиа сонгож хөөцөлдөх их хожимддог юм байна лээ шүү.  

АНУ-д очоод сурлаа. Хэлний бэрхшээл хэр их гарч байв?

Хэлний бэрхшээл гарсан бид чинь Монголд англи хэлээр сурч байгаа ч гэсэн тэр нь очоод амьдралын хэв маягаа, наад захын жижиг сажиг ярианы хэв маягаа дээр хүндрэл гарна. Багш нар илүү албаны биш энгийн хэллэгээр ярихаар нь заримдаа ойлгохгүй, зарим нэг үгийн товчлолуудыг хэлэхээр мөн ойлгохгүй, ангил хэлний шалгалтууддаа гайгүй оноо авч байсан ч гэсэн яг тэнд сурахаар хэлний бэрхшээл гардаг л юм байна лээ.

Тэгэхээр ийм хэлний бэрхшээлийн очоод даван туулахаас илүү Монголд байхдаа бэлтгэгдэх боломж хэр байдаг вэ?

Ер нь харж байхад Youtube-ын бичлэг хичээлүүд их байдаг болсон байна, блог ч юм уу тэднийг үзэх боломжтой юм байна. Миний бодлоор одоо мэдээлэл технологи хөгжсөнөөс хойш хүмүүс их мэдээллүүдээ түгээдэг болж байгаа, сурахад ийм байдаг тийм байдаг гээд л тэр улсад соёл нь ийм байдаг гээд л их түгээдэг болжээ.   

Чиний хувьд АНУ-д сурахад сургалтын төлбөрөө хэрхэн шийдэж байсан вэ?

Ер нь бол 50% тэтгэлэг аваад нөгөө 50% нь ар гэрээсээ авсан, манай гэрийнхний зүгээс чи сургуулиа бас тэтгэлгээ судлаад олоорой эхний хэдэн жил нь төлбөрийг нь бид даана гэж байсан юм. Сургуулиасаа хамаараад 100%-ийн тэтгэлэг ч өгөх боломж бол байдаг. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын явц, дүнгийн голч онооноос хамаараад Merit school тэтгэлэг 50% нь авах боломжтой болж байсан.

АНУ-д сурч байх үеийн дурсамжтай сорилттой өдрүүдээсээ бидэнд хуваалцвал

Тэнд найз нөхөд гэр бүл гээд бүх зүйлээс хол очихоор эхэндээ их хэцүү санагддаг байсан сүүлдээ соёлд нь уусаад дасаад гайгүй болдог юм байна. Гоё дурсамжууд гэвэл шинэ зүйлүүд сурч мэдэж авч байгаа нь их сайхан. Жишээ нь Монголд хөгжиж амжаагүй байгаа зүйлүүдийг шийдсэн байгаа дэвшил шийдлүүдийг мэдэх авч байгаа нь гоё байсан. Мөн төгсөх жил дээ CPT (Curricular Practical Training)  авч байсан. Тэр нь сурч байхдаа дадлагаар цалинтай ажиллах боломжтой байсан тэр их гоё дурсамжтай байсан яг өөрийн мэргэжлээрээ ажилласан юм.

Тэгвэл та бидэнд энэ талаараа дэлгэрэнгүй ярьж өгөөч

Сургуулийн намар хаврын улирал бүрд карьер өдөрлөг гэж болдог оюутнууд сурч байгаа чиглэлээр нь байгууллагууд ирээд танилцах уулзалт гэж хийдэг. Тэр уулзалтад нэг байгууллагатай холбогдож анкет өгсөн, тэдний сонирхож байсан хүн нь техникийн гэхээс илүү гараар засвар хийх тоног төхөөрөмж засварладаг хүн хайж байсан юм. Нэг л хүн хайж байснаас олон анкетуудын дундаас намайг авсан тэдний сонирхол нь нэг бүрчлэн заагаад хойноос нь хөөцөлдөөд явах биш өөрөө эхлээд сураад чи юм аа хийж чадаж байвал шууд юм аа хий гэсэн нь их таалагдаж байсан. Яагаад гэхээр ямар ч тийм дарамт байхгүй өөрийн гэсэн хийх юм аа хийгээд л чи өдөрт ийм ийм зүйл хийчихвэл чамд бол юм ярихгүй гэхээр тэр ажлыг цагаасаа өмнө хийчихвэл үлдсэн хугацаанд нь чи юу ч хийж байсан хамаагүй гэдэг байсан, цаганд баригдахгүй хийх юм аа л хийчихвэл болдог байсан. Би зуны анги авч байсан мөн дипломын ажлаа хийж байсан нь давхцаад жаахан ачаалалтай байсан ч дажгүй даваад гарсан.

АНУ-д сурч төгсөх эцсийн зорилго тань юу байсан вэ?

Хамт сурч байсан хүмүүс маань дундаас нь болчихдог, олон хүндэтгэх шалтгаанууд гардаг, надад ч тийм үе гарч байсан. За би ер нь чадахгүй юм байна гээд л зарим даа ер нь  сурмааргүй байна гэж бодогдоно. Тэгээд ар гэрийнхэн эхлүүлсэн зүйлээ дуусгаа гэж байсан учраас нэгэнт л эхлүүлсэн бол дуусгана гээд л хор шар их хөдлөх үе бас байна. Жоохон л хичээх юм бол болчихдог л юм байна лээ.

Төгсөөд яагаад Монголдоо буцаж ирнэ гэдэг шийдвэр гаргасан вэ?

CPT (Curricular Practical Training) ээс чи үргэлжлүүлж бүтэн цагаар ажиллах уу гэхэд нь би татгалзаад ирсэн юм. Ер нь бол Монголдоо ирээд ажиллах сонирхол илүү байсан. АНУ-д байхдаа л Mcs International-д ажиллах анкетаа явуулсан тэгээд Тулга ирээд ажиллах уу гэсэн хариу ирэхээр нь Монголдоо ирж ажилд орсон доо.

АНУ-д сурсан нь танд хэрхэн нөлөөлж байсан вэ? Явахын өмнөх Тулгаа АНУ сураад төгсөөд ирсэн Тулгаа хоёрын ялгаа хэр байгаа гэж боддог вэ?

Явахаас өмнө нь юмыг их жижгээр хардаг байсан гэж боддог. Ер нь өөр улсад очоод боловсролыг бол сурчхаж болно харин асуудлыг шийдвэрлэх, харах хандлага нэлээн өөрчлөгддөг юм байна. Жишээ нь Монголд ямар нэгэн зүйлийг аан ингээд л хийчихнэ гээд өөрийнхөөрөө хийдэг байхад баруунд яг яаж хийх үү, асуудал нь яг юу болсон юм, ийм ийм шат дарааллаар нь хийх ёстой гэх мэт цогцоор нь үндсээр нь ажилд хандах хандлага их өөрчлөгддөг юм байна лээ.

Мэргэжил сонголтын хувьд хүүхэд залууст хандаад юуг зөвлөх вэ?

Миний хувьд өөр өөр мэргэжлүүд байдаг юм байна гэж мэддэггүй байсан. Тэр үед аав ээж хоёр чи цахилгааны инженерээр л яв механик инженер нь дэмий чамд ирээдүйгүй ээ гэх мэт аав ээжийнхээ нөлөөгөөр том дүр зургаар нь харахгүй мэргэжлээ сонгож байсан. Тэр үед 18 настай байсан болохоор сайн судалж мэдээгүй. Дараа нь  Mcs International-д ажиллаж байхдаа анзаарсан  төслийн менежер, барилга угсралтын минжээр гээд бидний мэдэхгүй мэргэжлүүд олон байдаг шүү. Монголдоо ирж ажиллана гэвэл одоо Монголдоо хүн хүч нийлүүлдэг сайтууд руу ороод ажлын байруудыг хараад ямар албан тушаалууд хэрэгтэй вэ гэдгийг харвал зүйгээр байхаа. Бүүр дэлгэрэнгүй мэдээлэл авна гэвэл google, youtube гэх мэт мэдээллийн их сурвалж байгаа. АНУ явах хүсэлтэй залуус маань EducationUSA Mongolia ээс бүүр дэлгэрэнгүй мэдээлэл авч болдог. Ямар зөвлөгөө өгөх вэ гэхээр зөвлөн Монголд гэдэг утгаар нь битгий хараарай.  Аав ээж чинь өнөөдөр түгээмэл байгаа мэргэжлүүдийг зөвлөх байх өөрөө сайн судалж үзээрэй гэж хэлье. Боломжгүй зүйл гэж байхгүй мэдээж хэцүү саад бэрхшээлүүд гардаг. Би ч гэсэн анх анкет өгч байхдаа бараг бууж өгөөд больё гэж ярих тохиолдлууд гардаг л байсан. Хичээвэл болдог юм байна лээ. Манайхан хэлдэг шүү дээ Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж тэр үг бол яг үнэн шүү.

За бидний урилгыг хүлээн авч ирсэн чамд маш их баярлалаа. Цаашдын ажил үйлсэд нь өдөр амжилт хүсье.  

Нийтлэл бичсэн: Ч. Тунгалагтуяа | Хянан засварласан: А. Болормаа