Events

EducationUSA Mongolia баг олон улсад нэр хүндтэй шагналыг 2 дахь жилдээ эх орондоо авчирлаа

АНУ-ын Төрийн Департаментаас EducationUSA хөтөлбөрийг хэрэгжүүлж буй 5 тивийн, 178 орны 455 салбаруудаас шилдгүүдээ тодруулан шагнал гардуулдаг "Town Hall-2021" ёслолын арга хэмжээ цахимаар амжилттай болж өндөрлөлөө. Тус арга хэмжээний үеэр Зүүн Ази Номхон Далайн бүсийн орнуудын шилдэгт олгодог “Rising Star Award” буюу “Өсөж Буй Од” гэх олон улсын нэр хүндтэй шагналыг EducationUSA Mongolia хөтөлбөрийн боловсролын зөвлөх, Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA)-ны хөтөлбөрийн ажилтан Нямсүрэнгийн Доржнамжин хүртлээ. Энэхүү нэр хүндтэй шагналыг нийгэмд тустай төсөл хөтөлбөрүүдийг хүртээмжтэйгээр хэрэгжүүлсэн төдийгүй цар тахлын энэ үед EducationUSA хөтөлбөрийн үйл ажиллагааг өргөжүүлэн ажилласныг үнэлж олгож буйг онцоллоо. 

АНУ-ын Төрийн Департаментаас  Зүүн Ази Номхон Далайн шилдэгт олгодог  “Rising   Star   Award”  шагналыг Монгол улсаас анх   удаа  2020  онд MASA-ны Ерөнхийлөгч, EducationUSA Mongolia хөтөлбөрийн захирал Э.Билгүүн эх орондоо авчирч байсан төдийгүй  "EducationUSA   Мongolia"   хөтөлбөрийн баг   хамт   олон   дэлхийн орнуудаас цор ганц шилдэг төслийн багт олгодог “Global Outstanding Team Project Award” -аар шагнагдаж байсан юм.

Ийнхүү Aмерикт Төгсөгчдийн Холбоо (MASA) болон EducationUSA Mongolia багийнхан нэр хүндтэй шагналаар 2 дахь жилдээ шагнагдаж Монгол улсын нэрийг олон улсад гаргасандаа баяртай байна. Биднийг үргэлж дэмждэг MASA-ны   гишүүд,   Mонгол   дахь   АНУ-ын   Элчин   Сайдын Яамны хамт олонд талархаж буйгаа илэрхийлье.