News

"Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо" -оос ном хандивлах үйл ажиллагааг зохион байгууллаа

Сайн дурын ажлын хүрээнд Монгол дахь Америкт төгсөгчдийн холбооны гишүүд 2023 оны 12 дугаар сарын 04-13-ны өдрүүдэд англи болон монгол хэл дээрх нийт 337 ширхэг ном, сэтгүүлийг орон нутаг болон Улаанбаатар хотын төрийн бус байгуулагуудад хандивлах үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Тухайлбал, Rural Outreach Program-2023 Завхан аймагт болсон арга хэмжээний үеэр 2023 оны 12 дугаар сарын 04-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд байрлах Төв номын санд 13 ширхэг ном, 12 дугаар сарын 05-ны өдөр Шилүүстэй сумын Ерөнхий боловсролын сургуульд 37 ширхэг номыг тус тус хандивласан. Түүнчлэн 2023 оны 12 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын 71 дүгээр дунд сургуульд 161 ширхэг ном, Teach for Mongolia төрийн бус байгууллага (НҮТББ)-д 59 ширхэг ном, GerHub төрийн бус байгууллага (НҮТББ)-д 67 ширхэг номыг үнэ төлбөргүй хандивлав.

Монгол дахь Америкт төгсөгчдийн холбоонд өмнөх болон одоогийн гишүүд, хамтран ажилласан албан байгууллага, хувь хүмүүсээс эдгээр номнуудыг хандиваар цуглуулсан бөгөөд цаашид оюутан сурагчдын мэдлэг боловсролыг дэмжих зорилгоор үнэ төлбөргүй ашиглах юм. 

Энэхүү ном хандивлах сайн дурын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажилласан албан байгууллагууд болон холбооны гишүүддээ талархал илэрхийлье.

#MASA