Events

ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН "ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БОЛОВСРОЛ" (MEDIA LITERACY) ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Монгол дахь Америкт төгсөгчдийн холбооноос (MASA) хэвлэл мэдээллийг салбарыг сонирхогч оюутнуудад зориулсан "Хэвлэл мэдээллийн боловсрол" (Media Literacy) нэг сарын онлайн хөтөлбөрийг зарлаж байна. 

Хөтөлбөрийн зорилго нь залууст мэдээлэлтэй зөв харилцах, худал мэдээллийг нягталж танин мэдэх чадварыг олгохоос гадна төрөл бүрийн арга хэлбэрээр контент бүтээх сургалтыг зохион байгуулж, Монголын хэвлэл мэдээллийн салбарыг таниулах юм. 

Хэвлэл мэдээллийн боловсрол гэдэг өдөр тутам хүлээн авч буй мэдээллээ шүүн тунгаах, харьцуулах, эцэст нь итгэж, цааш түгээх, ашиглах тухай үйл явц билээ. Энэ бол зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ сайтар нягтлах тухай асуудал бус хүн бүрт хамаатай ур чадвар тул энэхүү хөтөлбөрт төрөл бүрийн мэргэжлээр суралцаж буй медиа сонирхогч залуусыг оролцохыг урьж байна. 

???? ХЭН, ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ? 

Хөтөлбөрийн зорилтот оролцогчид нь медиа салбарыг сонирхогч их сургуулийн бакалаврын ангийн оюутнууд байна. Бүртгүүлсэн оролцогчдоос нийт 100 хүнийг шалгаруулна. Шалгарсан оролцогчид дөрвөн долоо хоногийн турш хагассайн өдөр бүр онлайн сургалтад хамрагдана. Мөн нийт 10 багт хуваагдаж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээлэл дамжуулахтай холбоотой төслийн санаа боловсруулан, жишээ бүтээгдэхүүн гаргаж өрсөлдөх юм.

Онлайн сургалтад долоо хоногт 2 цагийг зарцуулах боломжтой, мөн багаар төсөл хэрэгжүүлэх цаг завтай, хүсэл эрмэлзэлтэй байна.

Онлайн сургалтад хоёр удаа оролцож чадаагүй тохиолдолд хөтөлбөрийг цааш үргэлжлүүлэх боломжгүй.

Зохион байгуулагч оролцогчдыг “random” буюу санамсаргүй байдлаар төслийн багуудад хуваана.

✏ ХӨТӨЛБӨРИЙН ТОЙМ 

Бүрдэл хэсэг 1: Онлайн сургалт (4 долоо хоногийн турш хагас сайн өдөр бүр, 2-3 цаг)

Бүрдэл хэсэг 2: Багаар төсөл хэрэгжүүлэх

Бүрдэл хэсэг 3: Хаалт (Төслийн ялагчдыг зарлах, сургалтын сертификат өгөх)

Хөтөлбөрт оролцох хүсэлтэй оролцогчдыг онлайнаар бүртгэж, шалгарсан оролцогчдыг багт хуваана. Баг бүр медиа боловсролын сэдвээр төслийн санаа боловсруулж жишээ бүтээгдэхүүн, жишээ загвар гаргах юм. Ингээд баг бүр хамгийн сүүлийн сургалтаас 7 хоногийн өмнө 5 минутын видео танилцуулгаа илгээнэ. Сургалт орсон илтгэгчид видео танилцуулгуудыг үзэн оноо өгснөөр шагналын эзэд тодорно.

???? ШАГНАЛЫН САН 

Нэгдүгээр байр: 1500 ам.доллар

Хоёрдугаар байр: 1200 ам.доллар

Гуравдугаар байр: 800 ам.доллар

Тусгай байр 2 багт: 500 ам.доллар

ХӨТӨЛБӨРИЙН ЗАРИМ ИЛТГЭГЧИДИЙН ТАНИЛЦУУЛГА

ХӨТӨЛБӨРТ БҮРТГҮҮЛЭХ:

Өргөдлийн маягтыг энд дарж бөглөнө үү. 

Бүртгэлийн хугацаа 5 сарын 18-наас 24-ныг дуустал үргэлжилнэ.

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх утсаар авах боломжтой.

Холбоо барих дугаар: 88473838