МакГилл нь Монреаль дахь хамгийн эртний их сургууль бөгөөд Квебек дахь гурван Англи-хэлний их сургуулиудын нэг билээ. Глазго улсын худалдаачин Жеймс МакГиллийн 1813 онд гэрээслэн үлдээсэн хөрөнгөөс МакГилл Коллеж үүссэн учир энэхүү нийтийн судалгааны институт нь түүний нэрээр нэрлэгджээ. Үндэсний анхны анагаах ухааны салбарыг 1829 онд тус их сургуульд үүсгэн байгуулжээ.
Тус их сургууль нь 300 барилгад оршдог 11 сургууль, 11 салбараас бүрддэг юм. Энэхүү их сургууль нь 40,000 оюутнуудтай ба эдгээр оюутнуудын 24% нь 150 гаруй улс орны гадаад оюутнууд байдаг юм. Энэ байдал нь тус их сургуулийг Канадын хамгийн их гадаад суралцагчидтай анагаах ухааны-докторын зэрэг олгодог их сургууль болгодог юм. Уг их сургууль нь 300 гаруй төрлийн судлалын хичээлүүд санал болгодог байна.
МакГилл нь 180 улс орнуудад 250,000 төгсөгчидтэйгөө холбоотой байдаг билээ. Эдгээр төгсөгчдийн тоонд дуучин-дууны зохиолч Леонард Кохен, жүжигчин Виллиам Шатнер болон сансрын нисгэгч Дэйв Виллиамс нар ордог байна. Мөн түүнчлэн 12 Нобелийн Шагналын ялагчид болон 140 Род Судлаачидтай ба энэ тоо хэмжээгээрээ улсынхаа бүх их сургуулийг давдаг юм.
МакГиллд атомыг хуваах боломжтойг олж нээн, анхны тархины гадаргуун моторын хэсгийн зургийг гарган, Плексиглас буюу органик шилийг бүтээжээ.
Мөн түүнчлэн орчин үеийн Америк хөл бөмбөг, хоккей болон сагсан бөмбөгийн нээлтүүд нь МакГиллээс гаралтай юм.
Их сургуулийн гол байр нь Монреалийн төв хэсэгт байрладаг Моунт Рояалийн доор оршдог юм. Их сургуулийн төв байрны хажууд тус их сургуулийн олон оюутнуудын гэр болсон хотжисон газар болох Милтон Парк байрладаг байна. Хоёр дахь их сургуулийн байр нь 18 милийн зайд тосгоны орчинтой газарт байрладаг билээ.
МакГилл нь 1926 оноос хойш Хойд Америкийн шилдэг судалгааны их сургуулиудаас бүрдсэн Америкийн Их Сургуулиудын Нийгэмлэгийн гишүүн байсаар иржээ. Мөн түүнчлэн тус их сургууль нь хамтын ажиллагаагаар дэлхий нийт болон олон улсын хамрах хүрээг ихэсгэх зорилготой олон улсын тэргүүлэгч гүнзгий судалгааны их сургуулиудын холбоо болох Юниверситас 21-н үүсгэн байгуулагч гишүүн билээ.
Их сургуулийн номын сан нь 13 жижиг салбаруудаас тогтдог ба ойролцоогоор нийт зургаан сая эд зүйлсийг агуулдаг байна