universities

ETH Zuric

1855 онд Холбооны Политехник Сургууль хэмээх нэрэн дор үүсгэн байгуулагдан нэг хагас зууны дараа ИТиЭйч Цюрих нь өнөөдөр дэлхийн шинжлэх ухаан технологиороо хамгийн нэр хүндтэй их сургуулиудын нэгд тооцогддог болжээ. Тус их сургууль нь 20-с олон Нобелийн шагналтнуудыг төрүүлжээ. Эдгээр агуу хүмүүсийн нэг бол орчин үеийн физикийн загалмайлсан эцэг, харьцангуйн онолын зохион бүтээгч Альберт Эйнштейн юм.

Швейцарийн Холбооны Технологийн Институт Цюрих эсвэл Поли хэмээх богино нэрээрээ олонд танигдсан тус их сургууль нь өөрийн амжилтаа эрх чөлөөний тухай хууль, хувийн үүрэг хариуцлага болон нээлттэй сэтгэлгээг нандигнадаг Швецарийн уламжлалтай холбоотой юм. Тухайн их сургууль нь одоог хүртэл дэлхийн асуудлуудын хариултыг хайдаг Европын анхдагч институт хэмээх байр сууриа хадгалсаар байгаа билээ.

Архитектур, биологи, хими, физик зэрэг чиглэлүүдтэй хичээл хоорондын судалгаа шинжилгээний ажлууд удирдан явуулдаг 16 салбартай ба уг их сургууль нь дэлхийн шинжлэх ухаан болон технологийн талбарт маш том дэмжлэг туслалцааг  үзүүлдэг байна. Энэхүү амжилтандаа хүрэхийн тулд ИТиЭйч Цюрих нь судлаач шинжлэх ухаанчид, гадаадын хамтрагчид болон гол хувьцаа эзэмшигчид зэрэг хүчтэй холбоо сүлбээнүүдээ ашигладаг юм.

Швейцар улсын хамгийн том хот болох Цюрихд байрлалтай ИТиЭйч Цюрихийн үндсэн их сургуулийн байр нь маш их хандивын мөнгөөр хотын зах хавьд орчин үеийн загвартайгаар баригджээ.

Гүнзгий академик сургалтанд сурдаг оюутнууд нь их сургуульд болдог үзэсгэлэнгүүд болон үзүүлбэрүүдийг үзэх боломжтой байдаг юм. Үүнээс гадна маш олон академик өдөрлөгүүд болдог тул хамгийн шилдэг шинжлэх ухаанчдын ирдэг Европ дахь гол цэг нь болдог учир оюутнуудад энэ нь үнэхээрийн аз завшаантай хэрэг билээ.

Амьд найрал хөгжим болон үндэсний алдартай дуучдын үзүүлбэрүүдийг гаргадаг Полибал хэмээх үйл ажиллагаанд оролцох гайхалтай боломжийг 1880-аад оноос хойш оюутнуудад олгож эхэлжээ.