Калифорнийн Технологийн Их Сургууль буюу Калтек нь дэлхий даяар алдаршсан шинжлэх ухаан болон инженерчлэлийн судалгааны болон боловсролын институт юм. Тус их сургууль нь төвөгтэй асуултуудад хариултыг эрдэг онцгой содон багш профессорууд болон ажилчидтай бөгөөд шинэ мэдлэг олж нээн, шинэчлэлийг удирдан залж, ирээдүйг өөрчлөх сурагчидтай билээ.
Калтек нь шинжлэх ухаан болон технологийн сургалтыг тодотгосон зургаан боловсролын салбаруудтай юм. Уг их сургуулийн өндөр өрсөлдөөнтэй шалгаруулалт нь зөвхөн хамгийн чадварлаг сурагчид л тэнцэн элсдэг гэдгийг харуулна. Тухайн их сургуулийн судалгаанууд үргэлж маш өндөр үр дүнтэй байдаг төдийгүй их сургуульдаа болон дэлхий даяар өндөр чанар бүхий судалгаа шинжилгээний байрнуудтай билээ. Эдгээр байрнуудад Тийрэлт Хөдөлгөөний Лаборатори, Калтек Газар Хөдлөл Судлалын Лаборатори болон Олон Улсын Ажиглалтын Сүлжээ ордог байна.
Калтекийн төгсөгчид болон ажилчид 35 Нобелийн шагнал, нэг Фийлд Медаль, зургаан Тюринг Шагнал болон 71 АНУ-н Үндэсний Шинжлэх Ухаан болон Технологийн Медаль авч байжээ. АНУ-н Агаарын Хүчний дөрвөн гол удирдагч эрдэмтэд тус их сургуульд сурч байжээ. Тус их сургууль нь Лос Анжелесаас 11 км-н зайд Калифорнийн Пасаденнад байрладаг байна. Байгалийн инженерт хүндэтгэл үзүүлэн тус их сургуулийн маскот буюу азын амьтан нь минж юм.
Мөн түүнчлэн Калтекийн оюутнууд нь “Холливүүд”-н тэмдгийн үсэгнүүдийн хэсгүүдийг даран Калтек болгосон зэрэг алдартай тоглоомуудыг хийж байснаараа танигджээ.