News

EducationUSA Mongolia хөтөлбөрт дадлагажигч шалгаруулж авна

EducationUSA Mongolia хөтөлбөр нь АНУ-ын төрийн департментаас санхүүждэг Америкийн дээд боловсролын талаар хамгийн сүүлийн үеийн, үнэн бодит зөвлөгөө мэдээлэл өгдөг албан ёсны төв юм. Энэхүү хөтөлбөрийг 2020 оноос эхлэн Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо буюу MASA  хэрэгжүүлж байгаа билээ. 

Өнгөрсөн хугацаанд MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрт нийт найман оюутан, ахлах ангийн сурагчид 1 сараас 1 жилийн хугацаатай амжилттай дадлага хийж байна.

Хэрэв та дадлага хийх сонирхолтой, Англи хэл болон компьютерийн зохих түвшний мэдлэгтэй, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзлэлтэй ахлах ангийн сурагч эсвэл бакалаврын түвшний оюутан бол MASA болон EducationUSA Mongolia хөтөлбөрт дадлага хийх боломжтой юм. 

Хэрэв та өөрийгөө хөгжүүлж, нийгэмд тустай олон төсөл хөтөлбөр зохион байгуулахад оролцохыг хүсвэл манай "ДАДЛАГАЖИГЧ ХӨТӨЛБӨР"-т амжиж өөрийн Англи хэлээр бичсэн СV-гээ илгээгээрэй!

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2021 оны 04 сарын 20 өдрийн 16:00 цаг хүртэл

СV илгээх хаяг: ulaanbaatar@educationusa.org

Email Subject: Internship Program (Full Name)

Бид эхний шалгаруулалтад тэнцсэн дадлага хийх хүсэлтэй оюутан сурагчидтай холбогдож, ярилцлагад урих болно.


Лавлах: 70174414