universities

Harvard University

1636 онд үүсгэн байгуулагдсан Харвардын Их Сургууль нь АНУ дахь хамгийн эртний их сургууль бөгөөд дэлхийд хамгийн нэр хүндтэй сургуулиудын нэгд тооцогддог юм.

Уг их сургуульд анх хандив өгсөн хүн болох Жон Харвардын нэрээр нэрлэгджээ. 1638 онд нас барахдаа тэрээр өөрийн номын сан болон хөрөнгийнхөө хагасыг нь хандивлажээ.

Тус Айви Лийгийн хувийн их сургууль нь 45-с олон Нобелийн шагналтнууд, 30 улс орны удирдагчид мөн 48 Пулитцерын Шагналын эздүүдтэй холбоотой билээ. 323,000-с олон идэвхтэй хөдөлмөр эрхэлж буй төгсөгчидтэй бөгөөд тэдгээрийн 271,000 нь АНУ-д, ойролцоогоор 52,000 нь 201 өөр улс орнуудад ажил хөдөлмөр эрхэлж байна. 13 Америкийн ерөнхийлөгчид тус сургуулиас хүндэт зэргүүд авж байсан ба хамгийн сүүлд 1956 онд Жон Ф. Кеннедид олгосон.

Хамгийн сүүлийн үеийн Нобелийн шагнал хүртсэн их сургуулийн багш нараас дурдвал химич Мартин Карплус болон эдийн засагч Элвин Рот нар, харин бусад нэр хүндтэй профессоруудын тоонд 2007 онд Энх Тайвны Шагналыг хүртсэн Америкийн дэд ерөнхийлөгч асан Ал Гор бөгөөд 1981-с 1997 онуудад Харвардын профессор асан яруу найрагч Шеймас Хини нар чухал байр суурийг эзэлдэг байна.

Кембриджийн Массачусеттст байрлах Харвардын 5,000 акр сургуулийн талбай нь 12 төрлийн зэрэг олгодог сургуулиуд болон Ахисан Түвшний Сургалтын Рэдклиф Институт, 2 театр ба 5 музейг багтаадаг байна. Мөн энэхүү сургууль нь дэлхий дээрх хамгийн том эрдэм шинжилгээний номын сантай юм. Уг номын сан нь 20.4 сая боть дэвтэр, 180,000 цуврал зохиолууд, ойролцоогоор 400 сая гар бичмэлийн эд зүйлс, 10 сая гэрэл зураг, 124 сая архивлагдсан веб хуудаснууд болон 5.4 тэрабайт дижитал архив болон эх бичмэлтэй байна.

Тус их сургуулийн бүсэд 400 гаруй оюутны байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Харвардын эмнэлэг нь 10 эмнэлэгтэй хамтран ажилладаг.

Тус их сургууль нь хамгийн их санхүүгийн хандив авдаг их сургууль юм. 1.5 тэрбум долларыг 2013 оны эхний хагас жилд хандиваар хүлээн авсан бөгөөд энэ нь Харвардын тэр жилийн нийт орлогын гуравны нэгтэй тэнцсэн байна.

1858 онд дарвуулт онгоцны уралдааны үеэр хоёр сурагч-үзэгчид өөрсдийн сургуулийнх нь багийг бусад багуудаас ялгуулахыг тулд улаан хүрэн ороолт багийнхаа гишүүддээ өгсний дараа 1910 оны санал хураалтаар Харвардын албан ёсны өнгө нь улаан хүрэн болсон түүхтэй.