News

Everett Community College шинэ тэтгэлэг зарлалаа

Everett Community College нь намар болон зуны элсэлтдээ шинээр өргөдлөө явуулж буй сурагчдад $1,000-н тэтгэлэг санал болгож байна. Уг тэтгэлэгт хамрагдахын тулд сурагчид богинохон эсээ (тал нүүр) илгээх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж авна уу: https://www.everettcc.edu/programs/academic-resources/international/scholarships/Мөн Everett Community College нь өргөдлийн материал илгээхэд шаарддаг $40-с шинээр өргөдөл гаргагчдаа чөлөөлж байгаа тул дараах 5-н шаардлагыг биелүүлж, өргөдлийн материалаа илгээгээрэй.

  1. Өргөдлийн маягт гүйцэд бөглөж явуулах: https://www.everettcc.edu/files/programs/academic-resources/international-education/international_student_application_form.pdf
  2. Паспортын хуулбар
  3. Ахлах сургууль болон коллежийн дүнгийн хуулбар
  4. TOEFL эсвэл IELTS шалгалтын оноо (заавал биш)
  5. $21,749 бүхий дансны хуулга