News

“Essay Consultation Program-2022” амжилттай зохион байгуулагдлаа

MASA & EducationUSA -ийн “Essay Consultation Program-2022” нь гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. 

Бидний үйл ажиллагаанд гадаадын их дээд сургуулиудад өргөдлөө өгөх сонирхолтой 60 гаруй ахлах ангийн сурагчид, оюутан залуус хамрагдсан бөгөөд дийлэнх нь бакалавр болон магистрын зэргийг АНУ-д хамгаалах зорилготой хүмүүс оролцсон. 

Тус программд эсээгээ явуулсан хүмүүст туслах, дэмжих зорилготой 23  сайн дурын ажилчдыг бүртгэн авсан. Энэхүү сайн дурынхан маань АНУ-ын их дээд сургууль төгсөгчид, Peace Corps Mongolia-ийн сайн дурын ажилчид мөн GMG Advisory Firm, Oyu tolgoi LLC зэрэг томоохон байгууллагуудаас хамрагдсан юм.

Энэхүү хөтөлбөр маань 2 үе шаттай ба эхний үе нь 11-р сарын 19-ний өдөр өглөөний 9-11 цагийн хооронд Zoom флатпорм дээр цахим хэлбэрээр зохион байгуулагдсан. Ингэхдээ тухайн сайн дурын ажилтан хүн тус бүрдээ 20-30 минут зарцуулж эсээг нь засан сайжруулахад тусалсан. Оролцогчид маань өөрт хэрэгтэй үнэтэй зөвлөгөөг авч чадсан гэдэгт итгэлтэй байна. 2-р шатны хувьд тэд эхний шатнаас олж авсан мэдлэг, мэдээлэл дээр тулгуурлан эсээгээ сайжруулан бичиж өөр сайн дурын ажилтнаас нэмэлт зөвлөгөө авсан юм. 

Эцэст нь эсээгээ явуулсан нийт сурагчдадаа болон бид бүхний ажлыг дэмжиж, ирээдүйн сайн сайхны төлөө үнэт цагаа зориулсан сайн дурын оролцогчдодоо гүнээ талархал илэрхийлье. 

                                                     Та бүхний ирээдүйн ажил үйлст амжилт хүсье.