Events

"ЕБС-ИЙН АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ НАРТ ЗОРИУЛСАН ENRICHMENT-2022" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ

Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA), EducationUSA Mongolia хөтөлбөр, Лингорс, Xreading цахим номын сангийн Монгол дахь төлөөлөгч байгууллага болон АНУ-ын Элчин сайдын яам, Spirit of America хамтран улсын болон хувийн бүх "Ерөнхий боловсролын сургуулийн Англи хэлний багш нарт зориулсан ENRICHMENT-III" хөтөлбөрийг  2022 онд 3 дах жилдээ зохион байгуулж байгаа ба хөтөлбөрийн албан ёсны нээлт өнөөдөр буюу 2022 оны 6 дугаар сарын 20-нд болж өндөрлөлөө.

Хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд MASA-ны Ерөнхийлөгч Э.Билгүүн, АНУ-ын ЭСЯ-ны Англи хэлний хөтөлбөрүүд хариуцсан мэргэжилтэн Т.Алтанцэцэг, Xreading цахим номын сангийн үүсгэн байгуулагч Пол Голдберг, EducationUSA Mongolia хөтөлбөрийн Зүүн Ази Номхон далайн бүсийн зохицуулагч Винсент Флорес, Лингорс байгууллагын зөвлөх З.Амаржаргал, Spirit of America менежер Данни Сантос нар оролцож шалгарсан багш нарт мэндчилгээ дэвшүүлж, хөтөлбөрт нь амжилт хүслээ. 

2022 онд зохион байгуулагдаж буй Enrichment-III үндэсний хөтөлбөрт нийт 650 Англи хэлний багш шалгарсан ба хөтөлбөр 2 үе шаттайгаар дараах хуваарийн дагуу явагдана: 

1-р шат: Энэ шат 2 хэсгээс бүрдэнэ. Үүнд:

  • Хэсэг 1: 2022 оны 6-р сарын 20-ны өдрөөс 6-р сарын 30 өдөр хүртэл нийт 10 хоногийн эрчимжүүлсэн Уншлагын Марафон (Барианд орох болзол: 100000 үг, 5 цагийн сонсгол)
  • Хэсэг 2: 2022 оны 6-р сарын 20-ны өдрөөс 7-р сарын 3 өдөр хүртэл Massive Online Open Courses (MOOCs) сургалтад хамрагдана. Тус сургалтад багш нар өөрийн тохиромжтой цагаа сонгон өгөгдсөн хугацаанд сургалтадаа хамрагдах юм.  Багш нар 1-р шатны болзлоо хангахын тулд дараах 2 сургалтад заавал хамрагдсан байх ёстой. Үүнд: 

2-р шат: 2022 оны 8-р сарын 15-ны өдрөөс 26 өдөр хүртэл 2 долоо хоногийн хувь хүний хөгжлийн болон "Америкт суралцах 5 алхам" эрчимжүүлсэн сургалтуудад хамруулна. Хувь хүний хөгжлийн сургалтыг Ганабелл Институцитэй хамтран зохион байгуулна. 

Эхний шатнаас шилдэг 40 багшийг шалгаруулах ба 2 дугаар шатны сургалтуудад амжилттай хамрагдаж, өгөгдсөн даалгаваруудыг гүйцэтгэснээр Хөтөлбөрийн Үндэсний Ялагч ТОП-40 хүртэлх багш тодорно. 

Хөтөлбөрт оролцсоноор дараах давуу талуудтай:

  • Лингорсын цахим номын санг нэг сарын турш үнэ төлбөргүй ашиглах эрх нээгдэж, уншлагын марафонд оролцох боломжтой болно. 
  • Эхний шатнаас шалгарсан 40 багш "Америкт суралцах 5 алхам" цогц сургалтад хамрагдаж сурагчдаа дэлхийн боловсрол эзэмшихэд нь туслах цогц мэдээлэлтэй болно. Мөн хувь хүний хөгжлийн шилдэг сургалтуудыг багцлан үнэ төлбөргүй хамруулна.  
  • Хөтөлбөрийн хоёрдугаар шатанд амжилттай оролцсон 40  багшийн гүйцэтгэлд тулгуурлан ТОП багш нарыг шалгаруулж АНУ-ын Элчин сайдын яам болон зохион байгуулагч байгууллагуудын хамтарсан сертификат гардуулах болно.   

Хөтөлбөрийн үндэсний ялагч ТОП багш нарын ШАГНАЛ:

  • Топ 40 багш: Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA), EducationUSA Mongolia хөтөлбөр, Лингорс, Xreading цахим номын сан болон АНУ-ын Элчин Сайдын Яам, Spirit of America байгууллагын хамтарсан ТОП багшийн Сертификат, Англи хэлний стандарт шалгалтуудын хамгийн сүүлийн үеийн номын багц, Kindle
  • Хөтөлбөрийн нэгдүгээр шатны болзол хангасан багш нар: Лингорс байгууллагын зүгээс сертификат олгоно
  • Хөтөлбөрийн нэгдүгээр шатны MOOCs сургалтанд хамрагдсан багш нар: сургалтыг амжилттай төгсмөгц "Дижитал Сертификат" хүлээн авна

Хөтөлбөрт шалгарсан багш нартаа амжилт хүсье!


Дэлгэрэнгүй мэдээллийг дараах дугаараас лавлана уу.
MASA & EducationUSA Mongolia: 70174414
Lingors: 7505 9025