Events

EducationUSA хөтөлбөрийн Монгол дахь хэрэгжүүлэгчээр Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA) шалгарлаа

АНУ-ын Засгийн газрын EducationUSA хөтөлбөрийн Монгол дахь хэрэгжүүлэгчээр Америкт Төгсөгчдийн Холбоо шалгарлаа.

EducationUSA хөтөлбөрийг АНУ-ын Төрийн Департаментаас санхүүжүүлдэг бөгөөд дэлхийн 178 орны 430 гаруй салбар төвүүдээр дамжуулан АНУ-д өндөр зэрэглэлийн дээд боловсрол эзэмших хүсэлтэй хүүхэд залууст цаг үеийн, үнэн бодит, цогц мэдээллийг үнэ төлбөргүй хүргэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. 

Mongolian Association for State Alumni (MASA) буюу Монгол дахь Америкт төгсөгчдийн холбоо нь дэлхийн 100 гаруй орны Америкт төгсчдийн холбоодоос анх удаа энэхүү хөтөлбөрийг өөрийн улс орондоо хэрэгжүүлэхээр сонгогдсон нь энэ юм. 

Америкт төгсөгчдийн холбоо нь 2007 онд байгуулагдсан цагаасаа эхлэн нийт 300,000 ам.долларын төсөл хөтөлбөрийг бие даан амжилттай хэрэгжүүлсэн. Жил бүр нийгмийн бүхий л салбарт сайн дурын ажлыг дэмжих чиглэлээр 20,000 ам.долларын санхүүжилт босгодог тус холбоо нь EducationUSA хөтөлбөрийн хэрэгжүүлэгч болсноор боловсролын салбарт жинтэй хувь нэмэр оруулан ажиллах боломжтой болж буй юм.