ЕБС-уудын Англи хэлний багш нар зориулсан Үндэсний хэмжээний “National Enrichment 2024” хөтөлбөр нь энэ онд 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаад 3 үе шаттайгаар явагдаж байна.
Энэхүү National Enrichment program-ын гол зорилго нь Ерөнхий боловсролын сургуулиудын Англи хэлний багш нарын унших болон сонсох чадварыг сайжруулахаас гадна багш нарын хувь хүний хөгжилд хувь нэмэр оруулах, мөн сурагчиддаа дэлхийн боловсрол эзэмшүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх явдал байдаг. Мөн энэхүү Үндэсний хэмжээний хөтөлбөрт багш нар маань Монгол Улсын өнцөг булан бүрээс цахимаар 100 хувь үнэ төлбөргүй хамрагдаж байна.
“National Enrichment 2024” хөтөлбөрт оролцогч 1000 багшийн тоог аймаг, хот, дүүргээр харуулвал:
- Баянзүрх дүүрэг: 66
- Баянгол дүүрэг: 55
- Багануур дүүрэг: 24
- Багахангай дүүрэг: 0
- Налайх дүүрэг: 12
- Сүхбаатар дүүрэг: 42
- Сонгинохайрхан дүүрэг: 47
- Хан-Уул дүүрэг: 101
- Чингэлтэй дүүрэг: 28
Насаар харуулвал:
- 20-29 насны: 169
- 30-39 насны: 456
- 40 - 49 насны: 315
- 50 - 59 насны: 59
Хүйсээр харуулвал:
- Эмэгтэй: 962
- Эрэгтэй: 37
1-р үе шат:
Эхний үе шат нь 14 хоногийн уншлагын марафон 2024 оны 4 дүгээр сарын 01-нээс 14-ний өдрийн хооронд зохион байгуулагдсан. Уншлагын марафоны хүрээнд нийт 1000 оролцогч багшид Xreading цахим номын сангийн 1 сарын унших эрхийг үнэ төлбөргүйгээр нээж өгсөн бөгөөд оролцогч багш нар дараах даалгавруудыг биелүүлж оролцсон болно.
Марафоны болзлууд:
Нэгдүгээр долоо хоног: Цахим номын санд 60 мянган үг унших, 4 цагийн аудио ном сонсох, Speed Reading 2 номоос 5 эх уншсан байх, номын сангийн бичих хэсэг болох Journal хэсэгт дурын нэг номын тэмдэглэл бичих
Хоёрдугаар долоо хоног: Цахим номын сангаас 70 мянган үг унших, аудио ном 5 цаг сонсох, Speed Reading 2 номоос 7 эх уншиж шалгалтанд тэнцсэн байх, цахим номын сангийн бичих хэсэгт дурын нэг номын тэмдэглэл бичсэн байх
Марафоны хүрээнд тусдаа тусгайлан анги болон даалгавруудыг үүсгэж, нээлтийн үйл ажиллагааны дараа уншиж эхлэхээр тохиргоог хийсэн. Хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулагдаж, нээлтийн үйл ажиллагааны дараа багш нар уншиж эхэлснээр уншлагын марафон албан ёсоор эхэлсэн.
Ингээд багш нар 7, 7 хоногоор болзлоо биелүүлснээр 2024 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр тусгайлан тохируулсан анги болон даалгавар хаагдаж, дараа өдөр нь багш нарын датаг татаж гүйцэтгэлийг оролцогч багш нарт цахим шуудангаар илгээж мэдэгдсэн.
1-р үе шатны 14 хоногийн болзлоо биелүүлсэн оролцогч нар дараагийн шат болох 2-р үе шат руу орох бөгөөд нийт 1000 багшаас 280 багш уншлагын марафоны даалгавруудаа бүрэн биелүүлж, 2-р шат руу орсон. Энэ үе шатны явцад оролцогч багш нарт хаалттай Фэйсбүүк группт энэ үе шатныхаа тухай өөрсдийн туршлага болон сэтгэгдэлээ пост хэлбэрээр оруулж бусад оролцогч багш нартаа урам өгч байсан.
2-р үе шат:
Хөтөлбөрийн 2-р үе шат нь “ER training” буюу Extensive Reading аргачлалын сургалт байсан бөгөөд 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн хооронд буюу 14 хоногийн хугацаанд явагдсан.
Сургалтын хүрээнд Aplus сургалтын платформ дээр нийт 6 цагийн вебинар орсон бөгөөд нийт 2-р шатанд тэнцсэн 266 багш нар сургалтанд хамрагдлаа.
Сургалтын өмнөх жилүүдээс онцлох зүйл нь цахим номын санд сурагчдаа ангиар нь хамруулан уншуулж байгаа багш нар ангиа амжилттай уншуулж буй арга туршлагаа хуваалцсанаараа онцлог байлаа. Англи хэл дээр уншуулах аргачлалыг багш, эцэг эхчүүдийн дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлж болох олон аргуудаас багш нар суралцлаа.
Жил бүр зохиогддог Англи хэлний багш нарт зориулсан Enrichment ELT 2024 хөтөлбөрийн 2 дахь шатны 5 дахь удаагийн сургалт вебинарыг Тодд Бьючанс "Өөр өөр сэдэл бүхий оюутнуудыг идэвхжүүлэх хөгжилтэй аргууд" сэдвээр орлоо. Тодд Бьючанс багшаар 20 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд Англи хэлний сонсох чадвар, дүрмийн мэдлэгийг хөгжүүлэх зорилготой ELLLO.org сайтыг танилцуулж, сурагчдынхаа сурах зорилго, хичээлийн сэдлийг хичээлийн үндсэн суурьтай хослуулах нь давуу талтай талаар ярилцлаа.
Англи хэлний багш нар анх удаа олон улсын стандарт шалгалт Vtestp-ийн талаар танилцаж, цаашид сургалтандаа хэрхэн тусгаж болох талаар асуултууд асуулаа. Цахим номын санд уншсан үр дүнгээ англи хэлний олон улсын тэр тусмаа сургуулийн насны хүүхдэд тохирсон шалгалт болох Vtest шалгалтаар хэрхэн дүгнэсэн талаар тайланг танилцуулсан нь багш нарт сонирхолтой байлаа.
National Enrichment 2024 хөтөлбөрийн 2-р үе шат амжилттай явагдаж, зохион байгуулагчдын зүгээс хамтран ажиллаж, үнэтэй туршлага, арга зүйгээ хуваалцсан дотоод болон гадаадын дараах илтгэгч багш нартаа талархлаа илэрхийлье.
3-р үе шат:
Монгол дахь Америкт төгсөгчдийн холбоо буюу MASA-с National Enrichment 2024 хөтөлбөрийн 3-р үе шатыг 2024 оны 5 дугаар сарын 8-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Энэ үе шатанд багш нарын хувь хүний хөгжил, төслийн удирдлагатай холбоотой сургалт арга хэмжээг хамруулна. Мөн багш нарт зориулан гадаад улсад суралцах хүсэлтэй оюутан сурагчиддаа зөвлөгөө өгөх, чиглүүлэх, тэдэнд дэлхийн боловсрол эзэмшихэд нь туслах сургалтуудыг зохион байгуулна. Энэ хүрээнд Америкийн нэгдсэн улсад хэрхэн суралцах талаар танилцуулахаас гадна нэмээд Австрали, Англи, Япон, Турк улсад суралцах талаар мэдээлэл өгөх болно.
Англи хэлний багш нарт зориулсан "National Enrichment Program for High school English Language Teachers" хөтөлбөр жил ирэх тусам хүрээгээ тэлж, утга агуулга, үр нөлөөний хувьд улам өргөжсөөр байна.
#MASA