News

ЕБС-уудын Англи хэлний багш нар зориулсан Үндэсний хэмжээний “Enrichment Program ELT- 2024” хөтөлбөр амжилттай зохион байгуулагдлаа

         Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA), АНУ- ын Элчин Сайдын Яам, Лингорс болон Монголын Хил Хязгааргүй Уншигчдын Холбоо нар хамтран Ерөнхий боловсролын сургуулиудын Англи хэлний багш нарт зориулсан үндэсний хэмжээний “Enrichment Program ELT- 2024” хөтөлбөрийг 4 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа. Хөтөлбөр маань 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 24-ний өдрийг дуустал үргэлжилсэн бөгөөд хаалтын арга хэмжээ 2024 оны 5-р сарын 25 -ны өдөр амжилттай болж өндөрлөв. 

         Хаалтын үйл ажиллагааг нээн Монгол Дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA)-ны Ерөнхийлөгч М.Ганцэцэг, Лингорс боловсролын байгууллагын гүйцэтгэх захирал М.Оюунтуяа, Монголын Хил Хязгааргүй Уншигчдын Холбооны Гүйцэтгэх захирал З.Амаржаргал нар үг хэлсэн бөгөөд MASA-ны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн Д.Батхүү үйл ажиллагааг хөтлөн явууллаа. Мөн Монголын Англи Хэлний Багш нарын Холбооны Дэд Тэргүүн Х.Нинж-Эрдэнэ зочин илтгэгчээр уригдан ирж, багш нарт заах арга зүй, өөрийн туршлагаасаа хуваалцав. 

                             

          Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь Ерөнхий боловсролын сургуулиудын Англи хэлний багш нарын унших болон бичих чадварыг сайжруулахаас гадна багш нарын хувь хүний хөгжилд хувь нэмэр оруулах, мөн сурагчдадаа дэлхийн боловсрол эзэмшүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх явдал байдаг. Түүнчлэн хөтөлбөр цахимаар 100 хувь үнэ төлбөргүй явагддаг учир багш нар маань Монгол улсын өнцөг булан бүрээс хамрагдах боломжтой байдгаараа давуу талтай. 

           2020, 2021, 2022 онд зохион байгуулагдаж байсан “Enrichment-I, II, III” хөтөлбөрүүдэд Монгол Улсын өнцөг булан бүрээс 2150 гаруй багш оролцож байсан бол энэ жил нийт 999 багш нар өөрийн болон сурагчдынхаа мэдлэг, чадварыг дээшлүүлэх их үйлсэд хөрөнгө оруулалт хийж, өөрийн цаг зав, хичээл зүтгэл гаргахаар бүртгүүлэн оролцож, 284 багш амжилттай хөтөлбөрийг амжилттай дуусгаж, тэр дундаас идэвхи санаачилга гарган оролцсон БҮТЭЭЛЧ 10 багш шалгарсан юм. 

            Хөтөлбөрийг хамтран зохион байгуулсан АНУ-ын Элчин сайдын яам, Лингорс боловсролын байгууллага, Монголын Хил Хязгааргүй Уншигчдын Холбооны хамт олон болон бидний үйл ажиллагааг дэмжиж хамтран ажилласан Боловсролын Ерөнхий  Газар, Нийслэлийн боловсролын Газар, Аймаг дүүргийн Боловсрол Шинжлэх ухааны газар, хэлтэсүүд, Aplus.mn платформ, Гадаад хэлний багш нарын Зөв тусгал ТББ, түүнчлэн оролцогч багш нарт хувь хүний хөгжлийн сургалт, олон улсад суралцах боломжуудын талаар сургалт орсон хамтрагч байгууллагууд болох Пи Эм Ай Монголиа Чаптэр, Монгол-Австралийн Нийгэмлэг (Моззис), Монгол дахь Их Британид Төгсөгчдийн Холбоо, Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэг, Японд сургууль төгсөгчдийн Жугамо нийгэмлэг болон бусад бүх хамтрагч, хувь хүмүүстээ гүн талархал илэрхийлье.

Хөтөлбөрт амжилттай оролцсон шилдэг багш нарын мэдээлэлтэй танилцана уу. 

























#MASA