News

ЕБС-ийн Англи хэлний багш нарт зориулсан "Enrichment Program-III” үндэсний хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ боллоо

Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA)-с санаачлан АНУ-ын Элчин сайдын яам, Spirit of America, EducationUSA Mongolia хөтөлбөр, Лингорс,  Xreading цахим номын сангийн Монгол дахь төлөөлөгч байгууллага хамтран улсын болон хувийн бүх Ерөнхий боловсролын сургуулийн Англи хэлний багш нарт зориулан зохион байгуулсан "ENRICHMENT-III" хөтөлбөр 2022 онд гурав дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж өнөөдөр хөтөлбөрийн хаалтын ёслолын арга хэмжээ болж өндөрлөлөө. 

Тус хөтөлбөрийн цахим хаалтын үйл ажиллагаанд АНУ-ын Элчин Сайдын яамны олон нийттэй харилцах албаны ажилтан  Жонн Двэйр, АНУ-ын Элчин Сайдын яамны Англи хэлний хөтөлбөрүүд хариуцсан мэргэжилтэн Т. Алтанцэцэг, Spirit of America-ийн СЕО Жим Хэйк албаны хүмүүсийн хамтаар, АНУ-ын төрийн департментийн EducationUSA төсөл хариуцсан мэргэжилтэн хатагтай Колин Гейтхаус, EducationUSA хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн зохицуулагч Винсент Флорес, Америкт төгсөгчдийн холбооны Ерөнхийлөгч, EducationUSA Mongolia хөтөлбөрийн захирал Э.Билгүүн, Лингорсын захирал М.Оюунтуяа нар оролцож хөтөлбөрийн үндэсний ялагч шилдэг багш нарт шагнал гардуулж баяр хүргэлээ. 

2020 онд зохион байгуулсан "Enrichment-I" хөтөлбөрт 500 Англи хэлний багшаас ТОП-20, 2021 оны "Enrichment-II" хөтөлбөрт 1000 багшаас ТОП-30, 2022 он буюу “Enrichment-III” хөтөлбөрт Монгол улсын өнцөг булан бүрээс Ерөнхий боловсролын сургуулийн Англи хэлний 650 багш гурван сарын турш идэвхийлэн оролцсоноос үндэсний ялагч ТОП-36 багш тус тус шалгарсан нь энэхүү хөтөлбөр ямар өргөн цар хүрээтэй зохион байгуулагдсаныг харуулж байна.

Үндэсний хэмжээнд зохион байгуулагдсан тус хөтөлбөрийн үндэсний ялагч ТОП-36 багштай танилцана уу.

  Зураг: 650 багшаас шалгаран хөтөлбөрийн  үндэсний ялагч болсон ТОП-36 багш

Enrichment-III хөтөлбөр 2022 оны 6 дугаар сарын 20-с 9 дүгээр сарын 2-ны хооронд болж өндөрлөлөө.  Хөтөлбөр 2 үе шаттай зохион байгуулагдсан ба хөтөлбөрийн үе шатууд доорх хуваарийн дагуу явагдлаа: 

1-р шат: Уншлагын Марафон  (6-р сарын 20-ны өдрөөс 6-р сарын 30 өдөр хүртэл) 3 долоо хоног  

                Massive Online Open Courses (MOOC) сургалтууд (6-р сарын 20-ны өдрөөс 7-р сарын 03 өдөр хүртэл) 

2-р шат: Америкт сурах 5 Алхам болон хувь хүний хөгжлийн хоёр 7 хоногийн эрчимжүүлсэн сургалтууд (8-р сарын 15-ны өдрөөс 8-р сарын 26 өдөр хүртэл)

Зураг: хөтөлбөрийн 2 үе шатны зарим статистикууд

Ийнхүү гурван сарын турш үргэлжилсэн Enrichment-III хөтөлбөрийн 1-р шатны дүнг нэгтгэж 650 багшаас гүйцэтгэлээрээ шалгарч, финалын шатанд оролцох эрх авсан шилдэг 36 багшаас хөтөлбөрийн шалгуур гүйцэтгэлийн үнэлгээнд тулгуурлан ТОП багш нар тодорсон юм.  

Хөтөлбөрийг хамтран зохион байгуулсан АНУ-ын Элчин сайдын яам, Spirit of America, Лингорс, Xreading-ийн хамт олон болон багш нарт хувь хүний хөгжлийн сургалт орсон Ганабелл Институт болон бусад хамтран ажилласан хувь хүн, албан байгууллагуудад Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA) болон EducationUSA Mongolia хөтөлбөрийн зүгээс талархал илэрхийлье!


Нийтэлсэн: Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA) болон EducationUSA Mongolia хөтөлбөр

Лавлах: 70174414