News

EБС-ийн АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ НАРТ ЗОРИУЛСАН 4 ДЭХ УДААГИЙН "ENRICHMENT PROGRAM - 2024" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ!

      Монгол дахь Америкт төгсөгчдийн холбооноос санаачлан 2020 оноос эхлэн улсын болон хувийн бүх Ерөнхий боловсролын сургуулиудын Англи хэлний багш нарт зориулсан үндэсний хөтөлбөр болох “National Enrichment Program-2024”-ыг АНУ-ын Элчин сайдын яам, Лингорс болон Xreading цахим номын сангийн Монгол дахь төлөөлөгч байгууллага болох Монголын Хил хязгааргүй уншигчдын холбоотой хамтран 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулж байна. Энэхүү хөтөлбөр 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 24-ний өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр цахимаар болж өндөрлөлөө.

 

     Хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол дахь Америкт төгсөгчдийн холбоо (MASA)-ны Eрөнхийлөгч М.Ганцэцэг, Лингорсийн Гүйцэтгэх захирал М.Оюунтуяа, Монголын Хил хязгааргүй уншигчдын холбооны Ерөнхийлөгч З.Амаржаргал, Берлингтон байгууллагын Олон улсын түншлэл хариуцсан менежер Карл Холтман нар болон Enrichment-IV хөтөлбөрийн багийн төлөөлөл оролцож энэ удаагийн хөтөлбөрт шалгарсан оролцогч багш нарт мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүслээ. 

       Энэхүү Enrichment хөтөлбөрийн гол зорилго нь Ерөнхий боловсролын сургуулиудын Англи хэлний багш нарын унших болон сонсох чадварыг сайжруулахаас гадна багш нарын хувь хүний хөгжилд хувь нэмэр оруулах, мөн сурагчиддаа дэлхийн боловсрол эзэмшүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх явдал байдаг. Мөн энэхүү үндэсний хэмжээний хөтөлбөрт багш нар маань Монгол Улсын өнцөг булан бүрээс цахимаар 100 хувь үнэ төлбөргүй хамрагдах боломжтой гэдгээрээ давуу талтай.

     2020, 2021, 2022 онд зохион байгуулагдаж байсан “Enrichment-I, II, III” хөтөлбөрүүдэд Монгол Улсын өнцөг булан бүрээс Ерөнхий Боловсролын Сургуулийн Англи хэлний 2150 гаруй багш оролцож байсан бөгөөд энэ нь тус хөтөлбөр хэр өргөн цар хүрээнд зохион байгуулагддагийг харуулж байна. 

   Үндэсний хэмжээний Enrichment-IV хөтөлбөрт энэ жил нийт 999 багш нар өөрийн болон сурагчдынхаа мэдлэг, чадварыг дээшлүүлэх их үйлсэд хөрөнгө оруулалт хийж, өөрийн цаг зав, хичээл зүтгэл гаргахаар бүртгүүлсэн байна. Энэ удаагийн хөтөлбөрөөр бид оролцогч багш нарт Xreading цахим номын санд суурилсан Эсктинсив уншлагын (Extensive Reading буюу ER) аргачлалын талаар сургалт орж, V-TEST & Burlington English -ийн талаар мэдээлэл олгох юм. 


        Монгол дахь Америкт төгсөгчдийн холбооноос хөтөлбөрийн 3 дахь үе шат буюу багш нарын хувь хүний хөгжилтэй холбоотой сургалт арга хэмжээг голлон зохион байгуулна. Энэ хүрээнд багш нарт зориулан гадаад улсад суралцах хүсэлтэй оюутан сурагчиддаа  зөвлөгөө өгөх, чиглүүлэх, тэдэнд дэлхийн боловсрол эзэмшихэд нь туслах сургалтуудыг зохион байгуулна. Энэ хүрээнд Америкийн нэгдсэн улсад хэрхэн суралцах талаар танилцуулахаас гадна нэмээд Австрали, Англи, Япон, Турк улсад суралцах талаар мэдээлэл өгөх болно.

 Хөтөлбөрийн үе шатууд:


????1-Р ҮЕ ШАТ:

14 хоногийн уншлагын марафон: 2024.04.01 - 2024.04.14

Xreading цахим номын санд:

????1-р долоо хоног:

  • 60'000 үг унших, 4 цаг сонсохSpeed Reading 2 номоос 5 эх унших
  • Journal хэсэгт дурын нэг номын тэмдэглэл бичих

????2-р долоо хоног:

  • 70'000 үг унших, 5 цаг сонсох
  • Speed Reading 2 номоос 7 эх унших
  • Journal хэсэгт дурын нэг номын тэмдэглэл бичих

????2-Р ҮЕ ШАТ:

14 хоногийн сургалт: 2024.04.19 - 2024.05.03

1-р үе шатны болзлуудаа амжилттай биелүүлсэн оролцогчид хоёрдугаар шатанд тэнцэнэ. 2-р үе шатанд 14 хоногийн хугацаанд дараах сургалтанд хамрагдана.

????Оролцогч багш нар Xreading цахим номын санд суурилсан Эсктинсив уншлагын (Extensive Reading буюу ER) аргачлалын талаар суралцах болно.

????V-TEST & Burlington English сургалтуудын талаар ойлголт мэдлэгтэй болно.

????3-Р ҮЕ ШАТ:

Хувь хүний хөгжлийн сургалт  /2024.05.08 - 2024.05.18/

????“Монгол дахь Америкт төгсөгчдийн холбоо”-ноос багш нарт зориулан Америкийн нэгдсэн улсад суралцах хүсэлтэй оюутан сурагчдад зөвлөх, чиглүүлэх мэдлэгийг олгох сургалтыг зохион байгуулна.

???? Австрали, Англи, Япон, Турк улсад суралцах хүсэлтэй оюутан сурагчдад зөвлөх, чиглүүлэхэд туслах чиглэлээр тухайн улсад суралцаж төгссөн төгсөгчдийн холбооны төлөөлөл танилцуулга явуулна.

????Төслийн удирдлагын талаар суурь мэдлэг олгож, төслийг хэрхэн амжилттай удирдах талаар танилцуулах сургалтыг Пи Эм Ай Монголиа Чаптэрийн сургагч багш нар орно.

Хөтөлбөрт оролцогч нарт ирэх давуу талууд:

✨Лингорс -ын цахим номын санг сарын турш үнэ төлбөргүй ашиглах эрх нээгдэж, уншлагын марафонд оролцох боломжтой болно.

✨Оюутан сурагчиддаа дэлхийн боловсрол эзэмших чиглэлээр зөвлөгөө өгч, чиглүүлэх ур чадварыг эзэмших

✨ Extensive Reading буюу ER аргачлалын талаар суралцах

✨ V-TEST & Burlington English сургалтуудын талаар ойлголт мэдлэг болох


???? Хөтөлбөрийн үндэсний ялагч ТОП багш нар болон бүтээлч 10 багшийг шалгаруулж зохион байгуулагч болон дэмжигч байгууллагуудын гарын бэлгээр шагнана. 

Холбоо барих: 75059025, masa.mongolia@gmail.com, hello@lingors.com

Хөтөлбөрт шалгарсан багш нартаа амжилт хүсье.

#MASA