Alumni stories

Э. Амарбаясгалан: "Ард холдинг" хөрөнгө оруулалтын компанийн хөрөнгө хариуцсан захирал

Анх Америкийг хэрхэн зорьсон тухай түүхээс тань яриагаа хоёулаа эхэлбэл ямар вэ?

Энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Амарбаясгалан гэдэг. Анх би 1996 онд анх удаа Америк явж байлаа. Тэр үед Монголчууд тэр бүр Америк руу явдаггүй байсан тул виз мэдүүлэхэд очер гэж байдаггүй байсан. Тухайн үед би чинь Hollywood-ын кинон дээр гардаг шиг газар очих гэж мөрөөдөөд л очиж байсан юм. Гэвч нөхцөл байдал шал өөр байсан. Улаанбаатар хотоос нэлээн хөдөө шиг газар очоод соёлын шоконд орсон. Одооны манай E-mart шиг нэг дэлгүүртэй өөр их юм байхгүй жижигхэн тосгон шиг газар очсон.

Тэгтэл анхы сэтгэгдэл ямар байв? соёлын шоконд хэр их орсон бэ?

Хүмүүс Америк явахаар хөгжлийг нь хараад соёлын шоконд ордог гэдэг бол миний хувьд эсрэгээрээ хотын хүүхэд байж байгаад хөдөө очсон юм шиг тийм соёлын шоконд орсон. Тухайн үед интернет харьцангуй хязгаарлагдмал байсан. Dial up-аар интернетгүй утсаар дамжуулдаг их удаан, тэгээд сүлжээний хурд муу байдаг байсан. Тэгж сургуулиудыг, шалгалтуудыг, мэргэжлүүдийг судалсны дараа ESL буюу англи хэл сурахаар хэлний бэлтгэлд явсан. Манай хөрш охин АНУ-д сурхаар яваад, түүнээс сургуулийнхаа материалыг, мэдээлэл аваад явж байсан юм.

Та Alabama-д удсан уу? Тэндээс University of Georgia-руу явах process ямар байсан бэ?

Анх очоод нэг семестрт англи хэлээ сурчхаад шалгалтаа өгөөд 2 жилийн Community College-д орж суралцсан юм. Америкийн их сургуулиуд эхний 2 жил ерөнхий програмаа явч үзээд 3 дахь жилээсээ мэргэжлээ сонгоод нарийн мэргэжлийн хичээлдээ үздэг. Эхний 2 жилээ тэнд төгсөөд Associate зэргээ аваад өөр сургуулиуд руу apply хийсэн юм. Тэгээд University of Georgia тэтгэлэг өгсөн учраас сонгож элсэж орсон. Сургуулийнхаа төлбөрийг өөрөө ажиллаж төлсөн учраас дараагийнхаа сургуулийг сонгохдоо мөнгөндөө, сард олох орлого дээрээ тулгуурлан сонгосон юм. Ямар ч байсан эхнийхээ сургуулиас сайжруулах ёстой. Тэр үед тэтгэлгийн мэдээлэл хомс байсан үе. Би 19 настай байсан өөрөө мэдээлэл цуглуулаад сургуулиа сонгож байсан.

Хэрвээ та одоо сонголт хийх боломжтой байсан бол яг энэ замаараа явах байсан уу?


Миний хувьд ангил хэл муутай, гадаадаас очсон оюутан байсан тул шууд том сургуульд орсон бол магадгүй хэцүү байх байсан. Яагаад гэвэл Community College-ууд хувийн сургууль шиг жижигхэн. Ангид хамрагдах хүүхдүүдийн тоо бага, хичээлүүдээ илүү уян хатан нөхцөлтэй авч явдаг, хажуугаар нь ажил хийх боломжтой байсан учраас би 1-т хэлээ сурсан, 2т сурах санхүүгээ бүрдүүлж чадсан юм. Мөн Transfer Student Scholarship авсан. Дөнгөж орсон оюутан шууд тэтгэлэг авах хүндрэлтэй, ялангуяа хэлний асуудалтай байх юм бол. Миний хувьд тэр шилжилт нь зөв байсан гэж боддог. Том сургуульд party, opportunitites гээд янз бүрийн social зүйл руу орох боломжтой байдаг. Community College жижиг сургууль учраас тэр талаараа жаахан уйтгартай байсан. Яг хичээлээ хийгээд л сургууль, ажилдаа яваад л, social талаараа хязгаарлагдмал байдаг.

Та түрүүн яриандаа дурдсан, ер нь санхүүжилтээ хэрхэн шийдэж байв?

Эхний семестрийн мөнгийг бол аав ээжээсээ авсан. Тэр мөнгө удалгүй дууссан. Түүнээс хойш өөрөө санхүүгээ босгохоор болж ажил хийж эхэлсэн. Энэ нь Alabama мужийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ бага байсан анхны цагийн $4 байсан. Тэгэхээр 4 ажил хийж байж мөнгөө олж эхэлсэн. Хичээлийнхээ хажуугаар унтах ч завгүй долоо хоногт хамгийн ихдээ 96 цаг ажилладаг. Өдөрт нийт 14 цаг ажиллаад ер нь бол эхний хоёр жил маш их завгүй, нэлээн хүнд, ачаалалтай байсан. Тэгэхээр 19-21 насандаа ажил сургууль гээд хувийн амьдралгүй явдаг байсан. Дараа нь University of Georgia-д шилжиж ороод амьдрал их сайжирсан. Transfer student Scholarship авсны дээрээс in-state гээд тэр мужийнхаа rate-ээр явж эхлэн, 4 ажил хийх шаардлагагүй болж, гэхдээ бас л 2 ажил хийсэн. Бас л нэг ажил хийж болохгүй, хоёр ажил хийдэг байсан.

Яагаад магистраа бизнесээр сурахаар шийдэв? Энэ ямар ач холбогдолтой байв?

Бакалавраа хийсний дараа 4 жил гаруй ажилласан юм. Тэгээд дараагийн progress-ийг хийхийн тулд, ялангуяа гадаад иргэдийн хувьд ажил солино гэдэг, ажлаа сайжруулж дараагийн төвшинд гаргана гэдэг их хүндрэлтэй. Америкчууд career-аа солих эсвэл дээшлүүлэхийн тулд MBA program-аар сурдаг. Тиймэрхүү шалтгаануудаар магистраа сурах болсон гэхдээ мэдээж мэдлэг хамгийн чухал учраас бакалавраар олж авсан мэдлэгээ магистраар илүү нарийвчилж, нухацтай судалдаг.

Бакалавраа төгсөөд ажиллах эсвэл магистраа төгсөөд ажиллах хоёрын ялгаа юу байсан бэ? Энэ талаараа бидэнтэй хуваалцаач

Ямар ч ажлын туршлагагүй гадаадын иргэн байсан учир бакалавраа төгсөөд ажилд ороход хэцүү байсан. Эхний Optional Practical Training-Г автоматаар авч болдог. Дараа ажлаа олоход хэцүү, ихэвчлэн танил талаараа дамжуулаад ажилд орох шаардлага гарна. Америкт гадаадын иргэнийг ажилд авахын тулд Америкийн иргэн энэ ажлын байранд олдохгүй байна гэсэн argument гаргаж байж гадаад иргэнийг ажилд авдаг болохоор хуулийн бичиг цаасны ажил 2, 3 сар болдог. Маш их бичиг цаас бүрдүүлж компаниас бас $3000 юм уу $4000 гарч байж тухайн хүнийг батлуулж ажлын тийз авдаг. Тийм учраас гадаад иргэн авах дургүй. Тэгэж өрсөлдөж орох их хэцүү байсан. Миний хувьд дүн гайгүй, өмнө нь ажиллаж байсан тухайгаа хэлээд Atlanta, Georgia-д анх ажилд орсон. Хоёрдох ажил дээр Indiana буюу гайгүй сургууль төгсөж байсан тул хүмүүс өөрөөр харж харьцангуй гайгүй болсон. Бас ажлын туршлагатай болсон Washington D.C.-д World Bank-д internship хийсэн байсан учир тэр ч бас нөлөөлсөн. Урамшууллын package нь ч гэсэн нэлээн гайгүй өндөр цалинтай ажилд орсон. 

Америкийн шилдэг сургуулийг төгсөхөөр шууд ажлын байр бэлэн байдаг уу? 

Хэр зэрэг өрсөлдөөнтэй байдаг вэ? Тодорхой хэмжээний хичээл зүтгэл гарах ёстой юу?

Би хүмүүст өөрийнхөө орж чадах хамгийн сайн сургуульдаа ор гэж зөвлөдөг. Яагаад гэвэл төгссөн сургуулиас чинь шалтгаалаад ирж байгаа компаниуд өөр байдаг. Тэгэхээр Харвард төгсчих бол ажилгүй байна гэж бараг байхгүй. Өөрсдөө ирээд яаж ийж байгаад л авна. Харин хэн ч мэдэхгүй жижигхэн сургууль төгссөн бол хэчнээн мундаг бүх дүн нь онц төгсөөд АНУ-д ч ажилд ороход хэцүү. Сургууль дээр компаниуд өөрсдийгөө сурталчлаад, ярилцлага авах гэж ирдэг, сургуулиас чинь их зүйл шалтгаална. Мөн байрлалаас их шалтгаална. Том хотын сургуулиудаас ажилд орох боломж их өндөртэй. Жижиг хөдөөний сургуулиуд дээр бол маш сайн сургууль биш л бол хэцүү ба тэр болгон ирээд байдаггүй. Миний хувьд ажилд орох гэж онлайнаар анкетаа л ёстой уйгагүй л явуулаад байсан.

Америкт санхүүгийн чиглэлээр ажиллах таны хувьд ямар санагдсан бэ?

Монголтой харьцуулахад бол өөр. Америкт яг хийдэг юм аа л хийдэг, түүнээсээ хальдаггүй, маш нарийн мэргэжсэн specialist-ууд маш их байдаг. Харин Монголд санхүүгийн мэргэжилтэй хүн компани дээр бүх ажил руу ордог. Тэгэхээр илүү өргөн хүрээтэй, илүү том зургаар нь хардаг юм уу даа. 

Тиймээс Монголд ажиллах нь илүү сонирхолтой, шийдвэр гаргалтад их оролцдог. Америкт бол кропрацид арван гаруй жил ажиллаж байж шийдвэр гаргалтад оролцох тэр төвшинд очно. Монголд тугаа ч барина тугалаа ч хариулна гэдэг шиг бүх юманд оролцдог. Америк бол нэг юм аа маш сайн хийж сурна. Тэр нь том машины яг хаана нь явж байгааг мэдэхэд хэцүү. Монголд том машинаа угсраад унаад явж байхад тэнд бол нэг эрэг шураг нь болчихдог.

Таны хувьд Америкт удаан амьдарсан. Яагаад Монголд ирхээр шийдсэн бэ?

Америкт удах тусам амьдралын чанар, аюулгүй байдлаа бодвол тэнд илүү байсан. Гэхдээ яагаад ч юм би Монгол руугаа л тэмүүлээд байдаг байсан. Хүнд чинь хүн л хэрэгтэй байдаг юм байна лээ. Найз нөхдөө их үгүйлэсэн. Тэгээд ирэхээр шийдсэн. Ирэх шийдвэр гаргахад амаргүй байсан тул нэлээн нухацтай бодож байж зориглоод ирсэн. Тэнд би тодорхой хэмжээний орон зайгаа тогтоосон байсан ч харин энд ирэхээр бүгх зүйлийг эхнээс нь эхлүүлэх хэрэгтэй болж байгаа юм. Тэнд найз нөхдийн хүрээ хязгаарлагдмал байсан. Эндээ ирээд social, найз нөхөд, гэр бүл талаасаа Монгол хамаагүй илүү санагдсан учир Америк дахь амьдралаа орхиод ирсэн дээ.

Санхүүч хүн ер нь юу хийдэг вэ? Одоо мэргэжлээ сонгох гэж байгаа арван жилийн хүүхэд залуучуудад тайлбарлаж мэдээлэл өгөөч.

Би санхүүгийн мэргэжлийг хүний амьдралд хэзээ ч дуусахгүй үргэлжлээд явдаг skill ур чадвар юм гэж бодож сонгосон. Яагаад гэвэл санхүүгийн ажил хийдэггүй юм аа гэхэд хөрөнгө оруулалт, хувьцааны арилжаа, тэтгэврийн сан гэх мэт зүйлсээ хийж санхүүгээ насан туршдаа удирдана. Мэргэжлээс гадна заавал байх ёстой чадваруудын нэг. Хүн бүр заавал санхүүгийн тодорхой хэмжээний мэдлэгтэй байх ёстой.

Таны одоо ажиллаж байгаа Ард Холдингсын нэг өдөр, долоо хоногийг дүрсэлбэл ямар байдлаар өнгөрч байна вэ?

Би group дээрээ хөрөнгө оруулалт хариуцсан захиралын ажил хийж байгаа. Group дотроо нэлээн олон компаниуд байдаг: Тэр олон компаниудын хөрөнгө оруулалтын багцыг нь удирддаг. Одоо байгаа хөрөнгө оруулалт хэр зэрэг ашигтай байна. Ирээдүйд энэ бизнесүүдийг хөгжүүлэхэд ямар ажлууд хийгдэх хэрэгтэй байна, гэж ажилладаг тул миний өдөр болгон өөр байдаг. Өдөр болгон өөр өөр компаниудын асуудал орж ирж байдаг. Тэр болгон дээр цагаа зарцуулна, дээрээс нь шинэ хөрөнгө оруулалт, компанийг гадагш нь сурталчлах, компани дээр хөрөнгө босгох ажлууд бас давхар хийгддэг учир их ачаалал өндөртэй байдаг.

Таны удирдлагат олон залуучууд ажиллаж байгаа. Тэгэхээр шинээр ажилд орж байгаа залуучуудаас таны хардаг шинж чанар юу вэ?

Хүн ухаантай байж болох ч өөрийгөө дайчилж чаддаггүй, сууж чаддаггүй бол тэр хүнээс юм гарахгүй. Зөв хандлагатай байх ёстой. Нэг юмыг өгөхөд тэр өгсөн юмнаас илүү гарч хийдэг ч юм уу, миний бодож байснаас илүү юм гаргахыг хичээдэг байдлыг нь хардаг. Өөрөө өөрийн гэсэн сониуч зантай. Сониуч зан гэдэг бол үнэхээр гоё. Хүн болгонд байдаггүй чанар, нэг даалгавар өгөхөд дээр судалгаа хийчихсэн, миний асуугаагүй зүйлийг урдаас хэлээд байж байвал би үнэхээр impressed болно.

Яагаад гэхээр ухаантай хүмүүс бага хүч чармайлт гаргаад юм хийчихэж байгаа юм. Харин мэриймтгий хүмүүс маш их хөдөлмөр гаргаад бас тийм үр дүнг гаргаж байгаа хэрэг. Ер нь урт хугацаандаа бол хандлага нь зөв байх юм бол өөрийгөө хөгжүүлээд явчихвал тэр дутуу байсан шинж чанаруудыг нөхөж болдог. Модел хийх ур чадвар, тоо бодох ур чадвар бүгдээрээ дандаа practice дадлага дээр үндэслэсэн зүйлс байгаа шүү дээ. Шинэ юм сураад л түүнтэй адилхан pattern -уудыг нь хөгжүүлээд л, skill -ээ нэмээд л байх юм бол хүний ур чадвар нэмэгдээд л байна.

Амьдрал дээрх хамгийн үнэтэй юм бол цаг хугацаа, учир нь үүнийг хэзээ ч эргүүлж авч болохгүй. Нөгөө талаасаа цаг хугацаа гэдэг бол нийлмэл хүү буюу компанид interest хийдэг гайхамшигтай tool бид нарт өгдөг. Бага байна уу их байна уу хамаагүй тууштай зогсолтгүй байх хэрэгтэй.

Үүгээр манай энэ удаагийн ярилцлагаа өндөрлөх гэж байна. Бидэнтэй Америкт сурсан болон ажилласан түүхээ хуваалцсанд баярлалаа.

Урьсанд баярлалаа.

Дохионы хэлний орчуулгатай бичлэгийг хүлээн авч үзнэ үү.


 Амарбаясгалангийн подкастыг бүрэн эхээр нь сонсохыг хүсвэл доорх холбоосоор орж сонсоорой.  

⏩Stitcher энд дарна уу.
▶️SoundCloud 
энд  дарна уу.
⏯Anchor 
энд  дарна уу.
⏸Itunes 
энд  дарна уу.
⏏️Castbox 
энд  дарна уу.

 

Нийтлэл бичсэн: Ч.Тунгалагтуяа  |  Хянасан: М.Ивээл  |  Постер дизайн: М.Ивээл