11th of October, 2022
"ДЭЛХИЙН СУРГУУЛИУД МОНГОЛД-2022" үзэсгэлэн зохион байгуулагдлаа.
"ДЭЛХИЙН СУРГУУЛИУД МОНГОЛД-2022" өдөрлөг 10-р сарын 7 болон 8-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж тус үйл ажиллагаанд нийт 2000 гаруй хүнд их дээд сургуулиудын талаар зөвлөгөө мэдээлэл авлаа. Энэхүү боловсролын өдөрлөгт EducationUSA Mongolia оролцож, ирсэн бүх хүмүүст өөрсдийн гарын авлага тараан, бидэнтэй хэрхэн холбогдож зөвлөгөө авах тухай мэдээлэл хүргэлээ.
Энэхүү арга хэмжээнд 17 олон улсын их сургуулиуд ирж мэдээлэл өгснөөс гадна АНУ-ын элчин сайдын Яам "АНУ-ын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр", EducationUSA Mongolia "5-step to study in the U.S" сэдвийн дор богино илтгэлийг боловсролын өдөрлөгт хүрэлцэн ирсэн эцэг эх, ахлах ангийн сурагчид болон мастерын зэргээ Америкт хамгаалахаар төлөвлөж буй нийт оюутан залууст хүргэлээ.