Аризона Мужийн Их Сургууль буюу ЭйЭсЮу нь анх 1885 онд багш нарыг бэлтгэдэг боловсролын байгууллага Темпе Энгийн Сургууль хэмээх нэртэйгээр байгуулагджээ. 1958 оноос хойш өөрийн одоогийн нэрээ хүртжээ.
ЭйЭсЮу нь эрчимжүүлсэн судалгааны их сургууль бөгөөд АНУ-н хамгийн том нийтийн их сургуулиудын нэг билээ. Түүний 80,000 оюутнууд нь Финикс нийслэл хотод байрлах 5 их сургуулийн байрнуудад суралцдаг байна.
Тус их сургуулийг “Шинэ Америкийн Их Сургууль”-н анхны туршилтын их сургууль хэмээн үздэг ба түүний тунхаг бичигт “хэнийг хассанаар биш харин хэнийг бид оруулснаар хэмжигдэн; судалгаа шинжилгээ болон нийтийн үнэ цэнэтэй шинэ нээлтийг хөгжүүлж; өөрийн үнэнчээр зүтгэн ажиллаж буй нийгэмийнхээ эрүүл мэнд, эдийн засаг, нийгэм болон соёлын төлөөх чухал үүрэг хариуцлага үүрнэ” хэмээжээ.
2016 онд шинэлэг байдлыг эрэлхийлэгч тэргүүний их сургуулиар тодорсон судалгаа шинжилгээний гүнзгий ЭйЭсЮу нь одоогоор Леланд Хатвелл болон Эдвард Си. Прескотт хэмээх хоёр Нобелийн шагнал хүртэж байсан ажилтнуудтай. Прескотт болон ЭйЭсЮу-н гурав дахь Нобелийн Шагналтан болох Элинор Остром нар өөрсдийн Нобелийн шагналуудаа чадварлаг их сургуулийн багш ажилчин байсны улмаас хүртэж байжээ.
Тус их сургуулиас 25 Гуггенхаймын судлаачид, 10-с их Үндэсний Шинжлэх Ухааны Академийн судлаачид болон 6 Пулитцерийн шагналтнууд төрж байжээ. Тэдгээрийн нэг болох Сэтгүүл зүй ба олон нийтийн сүлжээгээр шагнал хүртсэн Стефен Доиг болон Жаккуэль Петчел нараас гадна нийгмийн динамик болон нарийн цогц байдлын салбараар шагнагдсан Берт Холлдоблер нь тус их сургуулийн одоогийн ажилтнуудын тоонд багтдаг байна.
ЭйЭсЮу нь уламжлалаар баялаг их сургууль юм. Алтан өнгө нь тус их сургуулийн үндсэн өнгө байсаар ирсэн билээ. Тухайн өнгө нь “тэр үеийн Аризона Мужийн Газар Нутгийн амласан алтан амлалт, үнэт эрдэнэс болон гэрэл гэгээ”-г илтгэх төгс өнгө байсан учир сонгогджээ. Удалгүй элгэн хүрэн болон цагаан өнгөнүүд нь тус их сургуулийн хөл бөмбөгийн багийн тогтолцоонд нэмэгдсэн юм. Биеийн тамирын тэмцээн болон үйл ажиллагаануудад оролцсон оюутнуудын бүрэлдэхүүн буюу “Инферно” нар нь алтан шаргал өнгийг өмсөн дэмжлэг ба сэтгэлийн хүч бэлгэлдэг байна. Хөл бөмбөгийн багууд нь “Нарны Чөтгөрүүд” хэмээх нэрээр сургуулиа төлөөлөн тоглох үед тус их сургуулийн маскот буюу азын амьтан Спарки нь дэмждэг юм. ЭйЭсЮу-н их сургуулийн төгсөгчид бас “Нарны Чөтгөрүүд” хэмээх нэрээр явдаг ба “Нарны Чөтгөр”-г олж таних хагийн амархан арга бол ЭйЭсЮу-н бахархал болсон “Тэр Чөтгөрүүдийг Сэрээд” гэсэн тэмдгийг бариж буйгаар нь мэдэж болно.
Уг их сургуулийн спортод дурласан байдал нь маш олон төгсөгчид нь мэргэжлийн талбарт хүрснээс харж болно. Тэдгээр төгсөгчдийн нэг бол гольфчин Фил Майкелсон, бейсболын од Режжий Жэксон нар болон Хошуучлагч Бейсболын Лийгд орж чадсан 100-с олон “Нарны Чөтгөрүүд” байдаг билээ.