News

Америкт Төгсөгчид EducationUSA Mongolia -аас зохион байгуулсан Admissions Essay Consultation Program-2023 -д амжилттай оролцлоо

10 сарын 20-ны өдөр EducationUSA Mongolia,  American Councils for International Education нь энэ жилийн Essay Consultation Program-ын 1-р үеийг Zoom-ээр зохион байгуулж, Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбооны зөвлөлийн гишүүд ментороор оролцлоо.

American Councils for International Education-ы суурин төлөөлөгч, MASA-ийн Гүйцэтгэх Захирал Доржнамжин нээлтийн үг хэлсний дараа Энх Тайвны Корпусын сайн дурын ажилтан эсээ бичих талаар лекц тавьж, асуулт хариулт явууллаа. Энэхүү лекцийн дараагаар сайн дурын багш нар хуваарилагдсан сурагч нартайгаа хувийн өрөөнд орж зөвлөгөө өгцгөөв.

Энэ жилийн хөтөлбөрт 30 ментор, 60 шалгарсан сурагч нар оролцсон бөгөөд ментор нар маань Энх Тайвны Корпусын сайн дурын ажилчид, MASA-гийн зөвлөлийн гишүүд, Fulbright хөтөлбөрийн багш нар, UGRAD-ын төгсөгчид болон АНУ-ын их дээд сургуулиудын төгсөгч нар юм.