Монгол дахь Америкт төгсөгчдийн холбоо буюу MASA-гаас 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Урт хугацааны нөлөө үзүүлэх сайн дурын үйлсэд хамтдаа” сэдвийн дор зохион байгуулсан Америкт төгсөгчдийн үндэсний долоодугаар чуулганд зориулан өөрсдийн санаачлан хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, үйл ажилллагааны талаар дараах тайланг гаргалаа.
Тус тайланд MASA үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш буюу 2007-2021 оны хооронд тухайн жил тус бүрт санаачлан хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг багтааснаас гадна сүүлийн 2 жилд буюу 2022-2024 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, арга хэмжээг илүү дэлгэрэнгүй тусгажээ.
Та дараах холбоосоор орж тайланг унших боломжтой: https://online.fliphtml5.com/yojef/hgku/
Мөн та чуулганы талаарх дэлгэрэнгүй нийтлэлийг дараах холбоосоор орж уншина уу: https://gogo.mn/r/21x1m