Америкт суралцах 5 алхам

АЛХАМ 1. ӨӨРИЙН БОЛОМЖИЙГ СУДЛАХ

АНУ-д сурах эхний алхам бол та өөртөө тохирох сургуулийг хэрхэн тодорхойлох болон боломжит сонголтуудын талаар олж мэдэх юм. 

Та өөрийнхөө урт хугацааны зорилгод нийцсэн бөгөөд таньд хамгийн сайн тохирох  сургуулийг хайж олох хэрэгтэй. АНУ-ын коллеж, их дээд сургуулиудыг эрэмблэсэн албан ёсны систем байдаггүй гэдгийг санаарай. Хамгийн сайн коллеж, их сургууль бол таны хувьд хамгийн тохирох төдийгүй санхүүгийн болон хувийн шаардлагад тань нийцсэн байдаг.

АНУ-ын коллеж, их сургуульд элсэн суралцах гэж байгаа бол хичээлийн жилээс дор хаяж 12-18 сарын өмнө судалж эхлэх хэрэгтэй. Дараах үндсэн асуултуудад хариулж эхэлнэ үү.

  • Та яагаад АНУ-д сурах хүсэлтэй байгаа вэ?
  • Та хаана хамгийн сайн тохирох вэ?
  • Аль коллеж, их дээд сургууль таны хэрэгцээнд тохирох вэ?
  • Танд санхүүгийн тусламж хэрэгтэй юу?
  • Өргөдөл гаргах, санхүүгийн тусламжийн материал хүлээн авах эцсийн хугацаа хэзээ вэ?
  • Та АНУ-д хаана амьдрахыг хүсэж байна вэ?

Cуралцах зэргээ (бакалавр, магистр гэх мэт) сонгоод өөрт тохирох боломжуудаа илүү дэлгэрүүлэн судлаарай. Таны хүсэлт гаргаж буй сургуулиуд Оюутан Солилцооны Зочин Хөтөлбөрийн гэрчилгээтэй байх ёстой гэдгийг санаж байх хэрэгтэй. Гэрчилгээтэй сургуулиудын жагсаалтыг АНУ-ын Дотоодын Аюулгүй Байдлын судалгааны департаментаас  School Search -c жагсаалтыг нь олж болно.

АЛХАМ 2. СУРАЛЦАХ ЗАРДЛАА САНХҮҮЖҮҮЛЭХ

Сурахад тань санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байна уу? Энэ алхамд зориулан бид санхүүгийн тусламжуудыг ямар сувгаар хайж олох талаар мэдээлэл бэлтгэсэн ба бусад сургалтаа санхүүжүүлэхтэй холбоотой боломжит хувилбаруудыг хайж олоорой. 

Амьдрах, суралцах зардал АНУ-д өөр өөр байдаг. Зөв төлөвлөлт, судалгааны үр дүнд АНУ-ын дээд боловсрол эзэмших нь хөрөнгө оруулалтаас өндөр өгөөж өгөх боломжтой. Жил бүр олон улсын оюутнууд их хэмжээний санхүүгийн тусламж авдаг. Хэдийгээр өрсөлдөөн их байдаг ч сургалтаа хэрхэн санхүүжүүлэх талаар төлөвлөлтөө аль болох эрт эхлүүлээрэй.

Тусгайлсан санхүүгийн тусламж болон боломжуудыг хайж олох хэрэгтэй. АНУ-ын дээд боловсролын байгууллагууд олон улсын оюутнуудад олгодог тэтгэлэг, улсын сургалтын хөнгөлөлт, өргөдөл гаргах төлбөрөөс чөлөөлөх, түүнтэй адилтгах бусад тусгай боломжууд, санхүүгийн тусламжийн талаарх мэдээллийг олж авна уу. Дараах линк танд туслах болно Special Opportunities And Financial Aid 

Сургалтынхаа төвшинг сонгоод (олон нийтийн коллеж, бакалавр, магистр, богино хугацааны, англи хэл гэх мэт) санхүүжүүлэх талаар илүү ихийг мэдээрэй. 

Дараах линкүүд танд туслах болно Community College, Undergraduate,  Graduate,  Finance Your US Studies: Short-Term Programs  English Language 

АЛХАМ 3. ӨРГӨДЛИЙН МАЯГТ БӨГЛӨХ

Та 3-р алхамд хүрсэн байна.  Анкетаа бөглөнө үү. Энэ алхам нь АНУ-ын коллеж, их дээд сургуулийн ерөнхий шаардлагуудыг багтаасан байгаа. Төлөвлөгөөгөө эрт гаргаж ямар материал бүрдүүлэх ямар шалгууртай эсэх талаар мэдэж аваарай.

АНУ-д суралцах өргөдөл гаргах нь цаг хугацаа, төвлөрөл шаарддаг ажил бөгөөд өргөдлийн маягт тус бүр өөр өөр байдаг ба тодорхойлох захидал цуглуулах, эссе бичих, шаардлагатай хэлний шалгалтуудыг өгөх зэрэг орно. Энэ алхамыг амжилттай болгохын тулд шаардлагатай цаг хугацааг зарцуулаарай.

АЛХАМ 4. ОЮУТНЫ ВИЗ МЭДҮҮЛЭХ

АНУ-н оюутны визний талаар мэдлэгтэй болж аваарай. Ингээд 4-р алхамд хүрчихлээ. Энэ алхмаар та F, J, M оюутны визний төрлүүдийг судлах болно. 

Виз болон аяллын талаарх мэдээллийг АНУ-ын Төрийн департаментын Консулын газрын US Visas вебсайтаас болон АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын департаментаас Students хийсэн судалгаанаас авах боломжтой.

Энэхүү хуудсанд About Student Visas зочилж илүү мэдээллийг аваарай

АЛХАМ 5. СУРГУУЛЬД ЯВАХЫН ӨМНӨХ БЭЛТГЭЛ

Явахаасаа өмнө ямар бичиг баримт хэрэгтэй болон шаардлагатай мэдээллүүдийг энэ алхамаар судлах юм. 

Ингээд энэ бүх хичээл зүтгэлийн эцэст та 5 дахь алхамыг хийх гэж байна! Таны явах бэлтгэлээ хийх алхам бол АНУ-д суралцах алхамуудын хамгийн сүүлийн алхам юм. Энэ алхамд аяллын хуваарийг гаргах, тухайн улсынхаа EducationUSA төвд очиж эсвэл онлайнаар мэдээлэл авах, нисэхийн өмнөх материал, бичиг баримтыг цуглуулах, мөн очих сургуульдаа чиглүүлэх сургалтад хамрагдах талаар мэдэгдэх зэрэг орно. Явах гэж буй сургуулийнхаа вэбсайтд зочилж эрүүл мэндийн даатгал, орон нутгийн агаарын температур, тээврийн хэрэгслийн боломжууд, болон байрлах орон сууц гэх мэт илүү дэлгэрэнгүй мэдээллийг олж аваарай.

EducationUSA-ын зөвлөхүүд болон АНУ-ын төгсөгчид шинэ сорилтод бэлтгэх, шинэ хэв маягт дасан зохицох чадварыг хөгжүүлэхэд туслах мэдээлэл, зөвлөгөө өгөх боломжтой. Соёлын ялгаа, орчны өөрчлөлт, сургалтын тогтолцоо, хүлээлт, байрлах байр, шинэ орчинд гарах асуудал гэх мэтээр зөвлөгөө авах боломжтой. Явахаас өмнө чиглүүлэх зөвлөгөө авахыг хүсвэл хамгийн ойр байрлах EducationUSA Mongolia зөвлөх төвтэй холбогдоорой.  










News
&
Headlines