EnglishМонгол
 
 
   
 
  Нүүр хуудас » Мэдээ, мэдээлэл
Wednesday, September 20, 2017   
 
Нүүр хуудас
Бидний тухай
International Exchange Alumni
Гишүүнчлэл
Хамтран ажиллах | Холбоо барих
Монголчуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр
Үйл ажиллагаа
Мэдээ, мэдээлэл
Alumni story
Зургийн цомог
Америкт төгсөгчдийн төслийн уралдаан AEIF
 
Мэдээ, мэдээлэл
Америкт төгсөгч монголчуудын холбооны үндэсний 2 дахь уулзалт болно

Америкт төгсөгч монголчуудын “Хөгжлийн Элч” (ХЭ) Холбоо нь хоёр жил тутамд чуулга уулзалт зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн уулзалт “Хүсэл Тэмүүллээр Жигүүрлэн Хамтын Хүчээр Хөгжлийн Өөд” гэсэн уриан дор 11 дүгээр сарын 23 буюу энэ Бямба гаригт зохион байгуулагдах гэж байна. Хуралд УИХ-ын дарга З.Энхболд, АНУ-аас МУ-д суугаа Элчин сайд, хатагтай Пайпэр Кэмбэлл, ЭСЯ-ны Олон Нийттэй Харилцах Албаны дарга хатагтай Аллисон Алжио, мөн тус холбооны Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нар оролцож үг хэлэх ба тус тусын салбартаа эерэг өөрчлөлтийн үрийг түгээж яваа онцлох төгсөгчид туршлагаа хуваалцана. Мөн хурлын үеэр өнгөрөгч хоёр жилд хийгдсэн холбооны ажлыг хэлэлцэж, шинээр сонгогдсон төлөөлөн удирдах зөвлөлийг танилцуулан, ирэх хоёр жилд хийх ажлынхаа талаар зөвлөлдөнө.

Nov 22, 2013
Фулбрайтын Англи Хэлний Туслах Багшийн Хөтөлбөр (ETA)

Өргөдөл шалгаруулж авна! 

Улаанбаатар дахь АНУ-ын Элчин Сайдын Яам 2012-2013 оны хичээлийн жилд Фулбрайтын англи хэлний туслах багш нарыг (ETA)  ажиллуулах сонирхолтой боловсролын байгууллагын өргөдлийг хүлээн авч эхэллээ. Улаанбаатар хотын бүх их дээд сургууль, харъяа тэнхим Англи хэлний туслах багш нарыг хүлээн авч ажиллуулахад өргөдөл гаргах эрхтэй.

Mar 01, 2012
"Хөгжлийн элч" холбоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөрөнгө босгох үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

2011 оны 5 сарын 13ны өдөр АНУ-ын Засгийн Газрын Хөтөлбөрт Хамрагдагсдын Монгол дахь Холбоо нь энэ зун зохион байгуулагдах гэж буй “TRY Asia-Монгол”  хөтөлбөрт зориулсан мөнгөн сан нэмэгдүүлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж 15 мянган долларыг тус хөтөлбөрт нэмэрлэхээр боллоо.

May 13, 2011
АНУ-н ЗГ-н тэтгэлэгт болон солилцооны хөтөлбөрын талаар АНУ-н Элчин Сайдын Яамны ОНХ албаны ажилтантай хийсэн ярилцлага

2011 оны 3 сард Монголын Үндэсний телевизийн “De Facto” нэвтрүүлэгт “Fulbright” тэтгэлэгт хөтөлбөрын оролцогч, Олон Нийттэй харилцах албаны ажилтан  Эрдэнэболд овогтой Уянгатай хийсэн ярилцлага. Ярилцлагын үеэр тэд Уянгын Fulbright-н тэтгэлэгээр Америкад суралцсан туршлага, түүний хөтөч нохой Гладис-н талаар мөн Америкийн Засгийн Газраас зарлагдаад байгаа тэтгэлэгт болон солилцооны хөтөлбөрүүдийн талаар ярилцсан байна. “De Facto” нэвтрүүлгийн хөтлөгч ноён Жаргалсайхан нь АНУ-н Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн оролцогч бөгөөд АНУ-ын Засгийн Газрын Хөтөлбөрт Хамрагдагсдын Монгол дахь “Хөгжлийн элч” холбооны ерөнхийлөгч юм. 

Mar 20, 2011
Америкаас МУ-д суугаа элчин сайд ноён Эдлтон АНУ-ын ЗГ-н Хөтөлбөрт Хамрагдагсдын Монгол дахь Холбооны шинэ удирдах зөвлөлтэй уулзлаа

2011 оны 2 сарын 28-ны өдөр Элчин сайд ноён Жонатан Эдлтон АНУ-ын Засгийн Газрын Хөтөлбөрт Хамрагдагсдын Монгол дахь Холбоо буюу “Хөгжлийн Элч” төрын бус байгууллагын шинэ удирдах зөвлөлийг өргөөндөө хүлээн авч уулзалт хийлээ. Элчин сайд тухайн холбооны анхдагч гишүүд буюу холбоог санаачлагчдад баяр хүргэхийн зэрэгцээ, шинэ удирдах зөвлөл болон Холбооны Ерөнхийлөгчид цааш цаашдын ажлын өндөр амжилт хүсэж тэдний ажлын бүтээцийг сайшаан магтлаа.

Feb 28, 2011
АНУ-ын ЗГ-н Хөтөлбөрт Хамрагдагсдын Монгол дахь Холбоо шинэ удирдах зөвлөлөө сонголоо

2011 оны 2 сарын 16 ны өдөр АНУ-н Элчин Сайдын яам АНУ-ын Засгийн Газрын Хөтөлбөрт Хамрагдагсдын Монгол дахь Холбоо буюу “Хөгжлийн элч” байгууллагын шинэ удирдлагатай уулзалт зохион байгууллаа.  Уулзалтын үеэр “Хөгжлийн элч” байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, ХАС Лизинг-н захирал, 2002 оны USAID-н солилцооны хөтөлбөрийн оролцогч ноён Жаргалсайхан “Хөгжлийн элч” байгууллагын шинэ Ерөнхийлөгчөөр , мөн 2005 оны Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийн оролцогч, “Таван Богд” Групп-н Бизнесын хөгжлийн захирал хатагтай Гантуяа дэд ерөнхийлөгчөөр тус тус сонгогдлоо.

Feb 16, 2011
Фулбрайт бүс нутгийн хамтын ажиллагаа: Фулбрайт профессор Хонг Kонгоос Монголд зочиллоо.

2010 оны 11 сарын 10-14 өдрүүдэд Техас мужын Аустин коллежийн Түүхийн профессор доктор Jacqueline M. Moore Хонг Конгоос Монголын АНУ-н ЗГ-н тэтгэлэгт хөтөлбөрт оролцогчдын хүсэлтээр ирж туршлага хуваалцлаа.

Nov 14, 2010
Манай төгсөгчид Америкийн ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлагуудын хамт Тусгаар Тогтнолын баярыг тэмдэглэлээ
АНУ-ын тусгаар тогтнолын 234 жилийн түүхт ойг тохиолдуулан Улаанбаатар дахь ЭСЯ 7 сарын 2-ны Баасан гарагт хүндэтгэлийн хүлээн авалт хийлээ. Тус хүлээн авалтад 400 гаруй хүндэт зочид уригдсанаас Монгол улсын Засгийн газрын өндөр албан тушаалтнууд, хувийн болон нийтийн хэвшлийн төлөөлөгчид, ЭСЯ-тай хамтран ажилладаг түншүүд, мөн АЗГХХ монголчууд морилон ирсэн байлаа. Хүндэтгэлийн ажиллагааг нээж Элчин сайд Эдлтон үг хэлэхдээ, энэхүү баярт үйл явдал нь сүүлийн жилүүдэд улам бүр өсөн нэмэгдэж буй Америк, Монгол хоёр орны харилцааны түүхэн цаг үед болж байгаагаараа онцлог юм хэмээн цохон тэмдэглэсэн юм.
Jul 02, 2010
Глобал ЮГРАД хөтөлбөрийн төгсөгчид туршлагаа хуваалцлаа
ЭСЯ-ны Олон Нийттэй харилцах хэлтэс болон Глобал ЮГРАД хөтөлбөрийн 2008, 2009 оны төгсөгчид хамтран Глобал ЮГРАД 2010 бакалаврын шатны  солилцооны хөтөлбөрт тэнцсэн 9 оюутныг хүлээн авч, эх орноосоо мордохын өмнөх сургалт, уулзалтыг 7 сарын 1-ний өдөр зохион байгуулав.
Jul 01, 2010
Элчин сайд АЗГХХ-тай уулзлаа
ЭСЯ-ны Олон Нийттэй Харилцах Хэлтэсээс 4-р сарын 18-нд АНУ-ын ЗГ-ын тэтгэлэгт хөтөлбөрийг төгсөгчдийн хүлээн авалтыг Элчин сайд Жонатон Эдлтон болон бусад байгууллагын төлөөлөл, Олон улсын хөгжлийн агентлаг, Мянганы сорилтын сан, Энх тайвны корпусын удирдах ажилтануудтай хамтран зохиолоо.Хүлээн авалтыг Элчин сайд Эдлтон, түүний гэргий Фиона Эдлтон нар өөрийн гэртээ зохиож, 50 гаруй төгсөгчид оролцжээ.
Apr 18, 2010

Нийт бичлэг: 14
 
 
© 2007-2011 MASA – АНУ-ын Засгийн Газрын Хөтөлбөрт Хамрагдагсдын Монгол дахь Холбоо. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.