Events

Англи хэлний 500 багш оролцож буй "ENRICHMENT PROGRAM"-ийн эхний 7 хоногийн ТОП 20 багш тодорлоо

Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA), EducationUSA Mongolia хөтөлбөр, Lingors: Xreading цахим номын сангийн Монгол дахь төлөөлөгч, Монголын Хил Хязгааргүй Уншигчдын холбоо, Гадаад хэлний багш нарын Зөв Тусгал холбоо хамтран улсын болон хувийн өмчит Ерөнхий боловсролын сургуулиудын Англи хэлний багш нарын ур чадварыг дэмжихэд чиглэсэн "ENRICHMENT PROGRAM"-ийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. 

Тус хөтөлбөр нь англи хэлний багш нарт сургалтын шинэ арга хэрэглэгдэхүүний нэг болох электрон номын сан ашиглаж сурахад дэмжлэг үзүүлэх, мөн Америкт их, дээд боловсрол эзэмших төрөл бүрийн боломжуудын талаар системтэй, цогц мэдээллээр хангах, цаашлаад англи хэлний багш нараар дамжуулан сурагчдын англи хэлний чадварыг хөгжүүлж их дээд сургуулийн элсэлтэд амжилттай бэлдэхэд туслах зорилготой юм. 

ЕБС-ийн англи хэлний багш нарын ур чадварыг дэмжих тус хөтөлбөрт шалгарсан 500 багш уншлагын марафонд оролцож буй бөгөөд эхний 2 долоо хоногийн дүнгээр марафонд тэргүүлж буй багш нарын амжилтыг доор танилцуулж байна. 

Эхний 7 хоногийн уншлагын марафоныг тэргүүлсэн багш нар:

2 дахь долоо хоногийн уншлагын марафоныг тэргүүлж буй багш нар. 

Хөтөлбөрийн эхний шат болох уншлагын марафоныг Баян-өлгий аймгийн англи хэлний багш Б.Нурлан тэргүүлж байна. 500 англи хэлний багш оролцож буй үндэстний хэмжээний тус хөтөлбөрийн уншлагын марафоныг тэргүүлж буй топ 20 багшид баяр хүргэе! 

Уншлагын марафон дуусмагц хөтөлбөрийн хоёрдугаар шат эхэлнэ. Америкт төгсөгчдийн холбоо (MASA) болон EducationUSA Mongolia хөтөлбөр хамтран эхний шатнаас шалгарсан шилдэг 20 багшид тусгайлсан хөтөлбөрөөр 4 долоо хоногийн семинарыг зохион байгуулна. Түүнчлэн нийт оролцогч 500 багшид зориулан Америкт сурах 5 алхам лекцийг онлайнаар зохион байгуулах болно.